Энтертайнмент
Дани-Германы хил дээр өдөр болгон болздог хос

Дани болон Герман улсууд шинэ коронавирусийн улмаас хилээ хаасан ч энэхүү хосын бие биенээ гэсэн зүрх сэтгэлийг хааж чадсангүй. Дани улсын талд амьдардаг, өдгөө 85 настай Инга Расмуссен болон Германы талд амьдардаг, 89 настай Карстен Тухсен Хансен нар өдөр бүр хилийн зурвас дээр уулзаж, хамтдаа хооллож, жигнэмэг идэж, кофе уун ярилцдаг аж
Тэд хил нээлттэй байх үед хамтдаа тэврэлдэж, үнсэлцдэг байсан ч одоо бол бие биенээсээ зайтай байх шаардлагатай болжээ. Хоёулаа хилийн заагласан улаан, цагаан хаалтны наана, цаана хоёр гэрээсээ авчирсан сандлуудаа тавин Aventloft хилийн солбилцол дээр уулздаг байна.
Хансен өдөр бүр Германы Судерлюгем дахь гэрээсээ цахилгаан дугуйгаа унан ирдэг бол Расмуссен Данийн Галлехус хотоосоо машинаа барин болзоондоо ирдэг ажээ
Дани улс өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Герман улстай хиллэдэг Шлейсвиг-Холстейн хэмээх мужийн хилээ хаасан бол үүнээс хоёр хоногийн өмнө Герман улс мөн хилээ хаажээ.
Расмуссен энэ тухай “ Энэ нь гунигтай ч бид өөрчилж чадахгүй шүү дээ” хэмээжээ. Харин Хансен “Энэ тал дээр өөр арга зам байхгүй шүү дээ. Хайр үргэлжилсээр байна. Үүн шиг өдөрт бие биенээ нэг удаа харах нь сайхан байна. Бид тэврэлдэж, үнсэлдэж чадахгүй ч тэр минь энд байна. Бид сонин сайхан зүйл ярилцаж байна даа” хэмээжээХосууд хоёр жилийн өмнө тохиолдлоор танилцсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-наас хойш өдөр бүр уулздаг болсон аж. Мөн тэд удахгүй дахин бие бие дээрээ очих болно хэмээн найдаж буй юм байна. Тэд бүр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргасан гэжээ

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо