Энтертайнмент
K-POP: Телевизээр гаргахыг хориглосон 10 клип

K-Pop ертөнцийн олон клип телевизийн хоригт өртөж байсан түүхтэй. Зарим уран бүтээлийг тун шалихгүй шалтгаанаар хориглож байсан юм.
PSY – Gentleman
Замын хаалт өшиглөж байгаа нь эд хөрөнгө сүйтгэсэн гэмт хэрэг гэж үзэн, KBS телевиз хоригложээ.
DalShabet – Joker
Английн жокер гэдэг үг солонгосчуудын эрэгтэй хүний эрхтнийг заадаг үгтэй ижил дуудлагатай тул KBS телевизээр гаргаагүй.
Сон Мино — Fiance
Бүжиглэж байгаа хэсгийг хэт задгай гэж үзсэн.
Orange Caramel –Catallena
Энэ клипт бүсгүйчүүдийг худалдаанд гарсан сүши хоолны адил дүрсэлсэн тул KBS хоригложээ.
DEAN – Instagram
Instagram брэндийн нэрийг дурдсан тул хоригт өртсөн.
EXO – Lotto
Мөн адил брэнд сурталчилсан тул MBC, KBS телевизүүд хаажээ.
BLACKPINK – BOOMBAYAH
Hennesy брэндийн товчилсон нэр болох Henny-г дурдаад хаалгажээ.
BTS – DOPE
Хэт бохир үгтэй гэсэн шалтгаанаар хориглогдсон.
WINNER – EVERYDAY
Мөн л lotto брэндийг дурдсан.
BLACKPINK – KILL THIS LOVE
Машин барьж байгаа хэсэг дээр аюулгүйн бүсээ зүүгээгүй байсан нь шүүмжлэлд өртжээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо