Connect with us

Энтертайнмент

Марк Зукерберг өрсөлдөгчдөө хэрхэн үгүй хийдэг вэ? (Инстаграмын гашуун түүх)

Нийтэлсэн

-

“2012 онд Фэйсбүүк “Инстаграм”-ыг 1 тэрбум доллараар худалдаж авахдаа үүсгэн байгуулагчдын эрхэнд халдахгүй байхаар тохирсон боловч тэд 6 жилийн дараа компаниа орхин явсан. Энэ бүх хугацаанд инстаграмын үүсгэн байгуулагч Кевин Систром болон Марк Зукерберг нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байсан бөгөөд хурдацтай өсөж буй Инстаграмын амжилт Фэйсбүүкийг давах вий гэхээс Зукерберг айж байсан юм” хэмээн Блүмбергийн Сара Фриер “Without a Filter” номондоо дурджээ. Тэрээр энэхүү өрсөлдөөнтэй холбоотой иж бүрэн нарийн судалгаа хийсэн байна.

Зукерберг, Систром нарын зөрчил

Кевин Систром, Майк Кригер нар Инстаграмыг 2010 оноос ажиллуулж эхлэхдээ iPhone-оор авсан өнгө муутай зургийг янз бүрийн филтер ашиглан сайжруулах боломж бий болгосон бөгөөд 2012 оны эхэн үе гэхэд уг компани ачааллаа даахаа больж 18 сарын дотор хэрэглэгч нар нь 30 саяд хүрчээ. Зукерберг инстаграммыг худалдан авах санал тавихдаа шинэ санаачлага нэвтрүүлж болон үйл ажиллагааны хүчин чадлыг дэмжинэ, Систром, Кригер нар цаашдын хөгжил, ирээдүйг хариуцах болно гэж амласан нь үүсгэн байгуулагчдад ашигтай санал байв.

Гэвч тэд Фэйсбүүкийн оффист ирж ажлаад Инстаграмын багийнхныг дорд үзэх хандлагатай байгааг анзаарчээ. Нэгэн уулзалтын үеэр Зукерберг “Эхлээд инстаграмын нөлөөгөөр фэйсбүүкт зураг нийтлэх тоо өссөн эсэхийг шалгаж үзнэ. Дараа нь тусламж үзүүлэх эсэхээ шийднэ” гэжээ.  Тухайн үед Зукерберг, Систромыг сардаа нэг удаа гэртээ хоолонд урин ярилцдаг байсан ба хэн хэн нь энэ уулзалтыг их чухалд үздэг байж. Тэд насны хувьд адил буюу таван сарын зөрүүтэй төрсөн, аль аль нь Америкийн зүүн хойд эрэг орчмын нутагт төрж өссөн, дотуур байр бүхий сургуульд сурч, сургуулийнхаа спортын багийн ахлагч байсан, хоёул элит их дээд сургуулийг сурч дүүргэсэн гэх мэт олон адил талтай байв.

Зукерберг эртний Грек, Ромын түүх сонирхдог бол Систром нь урлаг, уран бүтээлийн түүхийг сонирхдог. Харин тэд маргалдах үедээ тэс өөр ааш гаргадаг аж. Зукерберг “мөрийнд тавих хэмжээ” нь чухал биш ямар ч аргаар хамаагүй ялах ёстой гэж үздэг бөгөөд тэрээр нэг удаа “Эрудит” гэх тоглоомд хожигдсоныхоо дараа үүнд зориулж тусгай программ бүтээж байсан гэдэг. Харин Систром сэргэн мандалтын үеийн хүн шиг зан чанартай бөгөөд хүн өсөн дэвжих ёстой ч энэ нь ая тухтай зөөлөн нөхцөлд болох ёстой гэж үздэг, тусгай захиалгаар хийсэн уулын дугуйгаар аялан явах, нэр алдартай хүмүүстэй цуг оройн хоол идэх сонирхолтой хүн байсан юм.

Фэйсбүүкийн хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотой хийсэн Конгрессын асуулгын үеэр Зукерберг олон хүнд асуултад хариулж тэмцэж байх үед Систром сомелье болох шалгалт өгч (рестораны ажилтан), Met Gala ёслолын ажиллагаанд оролцон Ким Кардашьянтай цуг суухыг илүүд үзэж байлаа. Зукерберг Инстаграмын амжилтыг зохих ёсоор нь үнэлж  байсан боловч тэдний удирдагч нарыг өөрөөсөө зохих зайд барих сонирхолтой байжээ. Үүний нэг баталгаа нь Facebook-ын удирдлагад зөвхөн түүний ойрын найз нөхөд болон маш их итгэл хүлээсэн хүмүүс л томилогддог байсан явдал юм. Тэрээр Систромын бүх л жижиг зүйлсийг анхаарах гэсэн үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ нь ажилд саад болох төдий зүйл гэж үздэг байв.

Харин Систром Зукербергийн энэ ширүүн арга барилыг дэмждэггүй. Үүний нэг жишээ нь тэрээр Facebook-ийг ашиглах талаарх уриалга бүхий спам цацах, уншиж хараагүй байгаа мэдээ, постыг анхааруулах notification зэрэг зүйл бий болсныг эсэргүүцэж байв. Инстаграм бол илүү зөөлөн, хүнлэг сүлжээ бөгөөд Зукербергийн түрэмгий хандлага нь яваандаа үйлчлүүлэгч нарыг үргээж магадгүй гэж Систром айж байжээ. Систром  Инстаграмын бие даасан байдлыг Facebook хүндлэх ёстой, ингэснээр Инстаграм өөрөө хөгжин олон өрсөлдөгч нараа дарна гэдэг санаагаа Зукербергт илэрхийлж байсан юм.

Хөгжлүүлэлтийн ялгаатай арга барил

Зукербергийн хувьд олонд хүртээлгүй зүйл хийх ямар ч шаардлагагүй гэж үздэг бөгөөд тэрээр маш том сошиал сүлжээ бүтээж, түүндээ улам бүр олон хүнийг хамруулж, тэд нь ч энэ сошиал сүлжээнд их цагийг өнгөрүүлдэг болгохыг хүсэж, ажиллаж байлаа. Тэрээр бусдын санааг хуулахаас зовдоггүй учир Twitter, Snapchat болон Google-ийн нэлээдгүй зүйлийг өөрийнхөө сүлжээнд өөрчилсөн хэлбэрээр хэрэглэсэн. Жишээ нь аливаа мэдээлэлд албан ёсны эх сурвалж тавьдаг байдал болон Snapchat-ын 24 цагийн дараа устдаг фото зурагтай адил боломж нэвтрүүлэх гэж оролдож байса.. Бас Facebook нь Snapchat-ыг 3 тэрбум доллараар худалдаж авах санал тавьж байсан боловч тэд татгалзсан хариу өгчээ.  “Иймэрхүү хуулбарлах үйл ажиллагаа нь Facebook нь Instagram-ыг бодвол уран сэтгэмж гаргах талаар тааруу  гэдгийг харуулсан юм.”

Зөрчил хурцадсан нь

2016 оны сонгуульд Доналд  Трамп  ялалт  байгуулснаар фэйсбүүкт анхны томоохон бэрхшээлийг бий болгосон юм. Гэсэн хэдий ч Зукерберг нь өөрөө зүйлд санаа зовж байсан буюу хэрэглэгч нар өөрийн бодол санаа, зургаа тавих нь улам бүр багасаж байсан явдал бөгөөд үүний буруутан нь Instagram гэж тэрээр сэжиглэж байв. Түүний хувьд Instagram-ын энэ амжилт огт санаандгүй зүйл байсан төдийгүй тэрээр Систромд хэлэлгүйгээр Snapchat-ыг худалдан авах гэж оролдож байсан юм.

Зукерберг олон төрлийн мэдээлэл цуглуулж  Instagram нь Facebook-ийн ирээдүйд хор нөлөө учруулах эсэхийг судалж байсан бөгөөд түүний өөрийнх нь хийсэн тооцоогоор хагас жилийн дараа  Instagram нь Facebook-ийн хэрэглэгч нарыг өөртөө урвуулж эхлэх бололтой гэж таамгалсан байна. Facebook-ийн удирдлагын хүрээнд “каннибализм” хэмээн ярилцах нь улам бүр их болж эхэллээ.

Харин Систром үүнийг зөвшөөрсөнгүй. “Энэ бол Инстаграм Фэйсбүүкийн бялуунаас булааж байгаа хэрэг биш, бялуу маань өөрөө маш том болсонтой холбоотой” гэж тэрээр нэг уулзалтын үеэр Зукербергт хэлжээ. Энэ үед Фэйсбүүк бүхний эсрэг:  Netflix, Twitter … бүр нойрны эсрэг хүртэл тэмцэж байсан гэдэг.  Харин Зукербергийн хувьд Инстаграм Фэйсбүүкийг даван гарна гэдэгтэй яагаад ч эвлэрч чадахгүй байв. Тэрээр Систромд “Инстаграмын амжилт зөв сайн дизайнтай учраас биш харин Фэйсбүүкээс эрт олны хүртээл болсонтой холбоотой” гэж шууд хэлж байжээ. 2018 онд тэрээр “Фэйсбүүкийн үзүүлж байсан тусламжийн хариуг барих цаг Инстаграмд тулж ирлээ” гэж үзсэн байна.

Эрх чөлөөт байдлаа алдаж, шахалтад оров

Инстаграмд хийсэн Зукербергийн анхны өөрчлөлтийг хүмүүс тэр бүр анзаарсангүй. Тэрээр Систромд аливаа постыг шууд Facebook-ийн хэрэглэгч нар луу дамжуулж болох холбоос хийхийг даалгасан бөгөөд харин энэ үедээ Фэйсбүүкийн инженерүүд дээ дээрхтэй адил боловч эсрэг чиглэлтэй байсан холбоосыг үгүй болгох үүрэг өгсөн байна.

Инстаграм IGTV хэмээх видео үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ажилчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байсан боловч Зукерберг нэмж хүн өгөхөөс татгалзжээ. Энэ үед Инстаграм бараг 1 тэрбум хэрэглэгчтэй болж ашиг орлого жилд 10 тэрбумд хүрч байсан үе билээ. Иймд Систром өөрө 93 шинэ ажилтан олж авсанаар нийт багийн тоо 800-д хүрсэн байна. Харин Oculus (Facebook-ийн бас нэг хамааралт компани) хэмээх алдагдалтай ажиллаж байгаа компани нь энэ үед 600 хүн шинээр авч байжээ. Facebook-ийн хэрэглэгч нар 1 тэрбум хүрэх үед уг компани Instagram-аас 6 дахин их ажилчинтай байсан гэдэг.

Ийм байдлаар биеэ даасан сервис маань Facebook-ийн нэг хэсэг болж хувирчээ. Зукерберг зохион байгуулалтын өөрчлөлт хийж Систром одоо Крис Коксын өмнө ажлаа тайлагнах болов. Тэрээр шинэ даргадаа “Намайг зөвхөн бие даасан байдал, шударга харилцаа, нөөц бололцоо л энд байлгаж чадна” хэмээн шууд хэлжээ.

Кокс нь Систром болон Кригер нарыг хадгалж байх ёстой, тэр тусмаа Facebook, түүний тэргүүний нэр хүнд, үйл ажиллагаа муухан байгаа үед энэ нь бүр ч чухал гэж үзэн тэдгээрийн хүсэл бодлыг ерөнхийдөө зөвшөөрөн ажиллаж байлаа. Удалгүй Facebook бас нэг том бэрхшээлтэй тулгарсан нь Cambridge Analytica гэдэг компани Facebook-ийн хэрэглэгч нарын мэдээллийг ашиглан 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан тухай мэдээлэл тарсан явдал байв. Зукерберг үнэнчээр ажиллаж байгаагаа харуулах гэж 1000 гаруй хүн хөлслөхөөр шийдэж байх тэр үед Систром Instagram дахь нэрээ нуусан хүмүүс болон аюултай группын асуудлыг шийдэхэд тус болох мэргэжилтэн гуйсан ч түүнийг нь хүлээж авсангүй. Зукерберг Instagram өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх ёстой, эсвэл төв компанийн бүрэн удирдлага дор тусламж авч болно гэж хэлжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм12 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент13 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр13 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм14 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм14 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим