Энтертайнмент
“The Hunger Games” франчайзын дараагийн анги хийгдэх нь батлагдлаа

“The Hunger Games” франчайзын киног нь үзэж номыг нь унших дуртай залууст нэгэн таатай мэдээг дуулгахад бэлэн болоод байна. Шилдэг YA /Young Adult/ буюу залуу үеийнхний дунд хамгийн эрэлттэй номын тоонд зүй ёсоор багтах “The Hunger Games”-ийн цоо шинэ номыг уншаад суух үеэ тэсэн ядан хүлээж буй над шиг олон залуус байгаа байх.
Нийт 3 хэсгээс бүрдэх “The Hunger Games” франчайзын үргэлжлэл “The Ballad of Songbirds and Snakes” хэмээх ном дараа сарын 19-нд нээлтээ хийхээр болсон билээ.
Сар хүрэхгүй хугацаанд нээлтээ хийх гэж буй “The Ballad of Songbirds and Snakes” нэр номонд уг франчайзын prequel буюу эх зохиолоос 64 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх юм. Сонирхуулан хэлэхэд номын гол дүр нь харгис хэрцгий гэдгээрээ олонд танигдсан удирдагч Coriolanus Snow. 10 дахь удаагийн “Өлсгөлөн тулаан”-д 18 насандаа 12-р дүүргээс зөвлөх болон сонгогдсоноор зохиолын үйл явдал эхлэх аж.
Бас нэгэн гайхалтай мэдээг дуулгахад уг номын зохиолч Suzanne Collins “Lionsgate” кино компанитай хамтарч шинэхэн номоо дэлгэцийн уран бүтээл болгох гэж буйгаа мэдэгдсэн. Кино багийнхны хувьд “The Hunger Games: Catching Fire” (2013), “The Hunger Games: Mockingjay Part 1” (2014), “The Hunger Games: Mockingjay Part 2” (2015) зэрэг ангиуд дээр ажилласан туршлагатай найруулагч Francis Lawrence ажиллах юм. Тэрээр уг франчайзаас гадна бидний сайн мэдэх “I Am Legend” (2007), “Red Sparrow” (2018) зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан билээ.
Одоогоор дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн кино зураг авалтын талаар илүү тодорхой мэдээлэл хийгдээгүй байна.
Тиймээс бидэнд хүлээх л үлдлээ!
Эх сурвалж: Daily Mail, Bustle

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй