Энтертайнмент
Ялалтын баярын агаарын шоуг дахин үзүүлнэ

Коронавирусийн цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд тэмдэглэх байсан ОХУ Ялалтын баярын гол арга хэмжээнүүдийг цуцалж зөвхөн цэргийн онгоцоор агаарын шоу үзүүлсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг шоуг дахин үзүүлэхээр зэхэж байгаа ажээ. Харин шоу хэзээ болох тухай мэдээллийг Батлан хамгаалах яам өгсөнгүй. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж товыг тогтоох ажээ.
Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 9-ны шоуг тэр чигээр нь давтах биш уламж сайжруулан, сонирхолтой болгох төдийгүй үзүүлбэрийг зөвхөн нийслэл Москва биш бусад хотуудад ч үзүүлэхээр яригдаж байгаа ажээ. “Ялалтын баярын парадыг Ерөнхийлөгч Путины шийдвэрээр хойшлуулсан болохоос цуцлаагүй. Нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдвөл парад болно. Агаарын шоуг дахин үзүүлэхэд хүндрэл огт байхгүй. Хэд хэд бэлтгэл хийхэд болно. Тавдугаар сарын 9-ны шоунд оролцсон экипажийнхан дахин үзүүлбэрт оролцоно” хэмээн Агаарын цэргийн хүчний IV армийн командлагч асан, хошууч генерал Валерий Горбенко хэллээ.
2020 оны тавдугаар сарын 9-нд Улаан талбай дээгүүр нийт 75 цэргийн онгоц, нисдэг тэрэг нисч шоу үзүүлсэн юм.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй