Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлиг гаргасан.
Зарлигийг өнөөдөр шүүгчдэд сонордуулж, үнэмлэхийг нь гардууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарыг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захиж, үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Эрхэм хуульчид аа,
Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёсны талд шийдвэр гаргах, үнэнийг дэнслэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх туйлын хариуцлагатай албанд өнөөдөр томилогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн цаг үед Та бүхэн шүүгч боллоо. Үнэн хэмээх хамгийн үнэт зүйл, шударга шүүх, хуулийн засаглалд итгэх иргэдийн итгэлийг бүү хөсөрдүүлээрэй гэж хүсье.
Хүний эрх, эрх чөлөөг үнэний талд хамгаалан зогсож, хараат бусаар ажиллах нь юу юунаас эрхэм болсон энэ цаг үед Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захья.
Хатуу үнэнийг хэлэхэд шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий.
Шүүх засаглалын нэр хүндийг цэвэрлэн өндөрт өргөх нь шүүгч нэг бүрийн үүрэг хариуцлага, хувь хүний дотоод итгэл үнэмшлээр тодорхойлогдоно. Өмнө гарсан буруу жишгийг халж, тогтолцоог засаж залруулах, хэвийн зөв горимд оруулах үйлсийг шүүгч Та бүхэн шударга үнэн, хууль ёс, шүүгчийн тангаргийг чандлан сахиж, хичээнгүйлэн ажиллаж байж хэрэгжүүлнэ.
Иймээс урьд урьдынхаас илүү хичээх, улс орны эрх ашиг, ард иргэдийн итгэл үнэмшил, үнэн мөний талд тууштайгаар үйлчлэх хүндэт зорилго Та бүгдийг хүлээж байгааг ямагт санаж ажиллаарай.
Та бүхэнд ажлын амжилт хүсч, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашдоржийн Мөнхөөг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Самандаабазарын Өлзий-Отгоныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
- Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Дашдоржийн Мөнхөөг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Самандаабазарын Өлзий-Отгоныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргалыг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Болдбаатарын Батсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Дашцэрэнгийн Ренченхоролыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
- Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Лхагвасүрэнгийн Өлзийжаргалыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцэрэнгийн Ренченхоролыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цогтбаярын Урангуаг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвийн Пагмыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гэндэнгийн Алгирмааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
- Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Цогтбаярын Урангуаг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Гэндэнгийн Алгирмааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батжаргалын Батзоригийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзанын Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
- Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Батжаргалын Батзоригийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Аюурзанын Энхтөрийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Мөнхдөлийн Түмэннастыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцоодолын Нямбазарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бямбаагийн Ариунхишигийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
- Шүүгч Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Бямбаагийн Ариунхишигийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 29 хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
Хавсралт
Нэг. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
1.1. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
1.2. Александрын Сарангэрэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Хоёр.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
2.1. Хонгорын Нямдэлгэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.2. Алгаагийн Түвшинтулгыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.3. Чулуунхүүгийн Оюунсүрэнг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.4. Батжаргалын Мөнхзаяаг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
3.1. Гончигжанцангийн Бямбажаргалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.2. Ганзоригийн Энхцэцэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.3. Олзвойн Чулуунчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.4. Базаррагчаагийн Гончигсумлааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.5. Хүрэлчөдөрийн Отгонжаргалыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.6. Хурметханы Тасхыныг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
4.1. Гансүхийн Хатанцэцэгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.2. Мягмарын Далайхүү, Ганболдын Золбоо нарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.3. Борхүүгийн Бямбаабаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.4. Дашнямын Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.5. Энхбаатарын Энхжаргалыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.6. Батсүхийн Болормааг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.7. Ганзоригийн Энхтунгалагийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.8. Гомбо-Очирын Намуунтуяаг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.9. Бухарзадагийн Володяаг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.10. Амарсайханы Мөнхсайханыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.11. Нэргүйн Баярбаатарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.12. Өркений Бахытбекийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.13. Батсайханы Бээжинг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Тав.Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:
5.1. Ганболдын Батмөнх, Ганхүүгийн Даваанаран нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд;
5.2. Баатарын Болор-Эрдэнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм35 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ