Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

Нийтэлсэн

-

Ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэн, улс оронд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилгоор “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд  боллоо. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар  дэвшигчдэдээ үнэмлэхийг нь гардуулж өгч, хамтдаа хүчээ нэгтгэн ялалтын тугаа мандуулахын ерөөл өргөв.

МАН-ын дарга,Ерөнхий сайд  У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг  нээж хэлсэн үгэндээ,  гурван жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо зорьсноо хэрэгжүүлж, хэлснээ хийдэг, улсынхаа унасан эдийн засгийг хөл дээр нь  босгож, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байхаа амлаж байсан. Амлалтдаа хүрч, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан эдийн засгаа сэргээж, 7.3 хувьд хүргэж өсгөсөн, “Чингис”, “Самурай”, “Дим сам”  зэрэг гадаад, дотоодын өр зээл, 8.5 их наяд төгрөгийн өр ширийг төлж барагдуулсан.  Мөн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй, хойч үедээ өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийг “Ирээдүйн өв сан”-д хуримтууллаа.   2019 онд 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэв.

Манай гадаад худалдааны эргэлт, түүн дотроо экспортын хэмжээ 2018, 2019 онд дээд хэмжээнд хүрсэн амжилт олж,  гадаад  валютын нөөц дөрөв дахин нэмэгдэж, 4.2 ам.долларт хүрсэн нь нийт бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн хамтын амжилт гэдгийг онцлов. Засгийн газар өнгөрсөн хугацаанд газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний болон саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, театр, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламж, автозам, хурдны  болон төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

МАН-ын Засгийн газар анх байгуулагдахдаа шийдэх ёстой олон арван тулгамдсан асуудалтай нүүр тулж байсан ч  өнөөдөр  өнөөдөр нийгэмд итгэл найдвар бий болжээ.

Утаанбаатар гэж цоллогдож байсан нийслэл хотоо Улаанбаатар хот болгон эргүүлэн авчрах их үйлсийн төлөө зориг гарган зүтгэсэн бидний зүтгэлийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан ард түмэн, нийслэлчүүддээ Ерөнхий сайд  талархал илэрхийллээ.   Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэлж байгааг мөн тэмдэглэсэн. Нам  дамжсан  олигархуудтай тэмцэж байгаа нь  ард түмний захиалга,  улсын аюулгүй байдал,  шударга ёсны төлөөх тэмцэл гэв.  Энэ тэмцлийг ард иргэд  уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цугларсан нь  ганцхан   шударга ёсны төлөө байсан юм. Баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг,  ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн  ард түмний хүсэлтийг    биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Улс төр бизнесийн  бүлэглэлд хууль бусаар алдагдсан Монголын ард түмний өмч болох “Эрдэнэт”, Тавантолгой, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг байгалийн баялгаа бид төрдөө, улсдаа эргүүлэн авлаа. Цаашид ч бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно гэв. Мөн энэ удаагийн сонгууль  коронавирусын амаргүй нөхцөлд болж байгаа онцолж, сонор сэрэмжээ огт алдаж болохгүйг уриаллаа. Коронавирусыг   дотооддоо алдалгүй барьж байгаа тангараг  өргөсөн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлж,  цаашид ч мэргэжлийн өндөр түвшинд ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, хөгжил дэвшилд олсон ололт амжилтаа ахиулахын төлөө хүчээ нэгтгэе гэж уриаллаа. Эхэлсэн ажлаа дуусгахад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй байгааг ч онцолсон. Ийм учраас МАН сонгуулийн уриагаа “Хүчээ нэгтгэе” гэжээ.

МАН-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын сонгуулийн  23 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн,  “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан  Д.Мөнхөө, зоотехникч Б.Дорждэрэм, Харвардын их сургуулийн төгсөгч О.Батнайрамдал  нар  үг хэлж, ялалт амжилт хүссэн юм.

Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн  “ Дэлхийг нөмөрсөн цар тахлын өмнө баян, том улс гүрнүүд гал алдаж байна. Дэлгэсэн тэрлэг, дэвсэн бүргэд шиг эх орон минь цар тахлын хоёр их голомтын дунд дэлхийн бөмбөрцөг дээр тодхон харагдаж байна. Дотооддоо халдварыг алдалгүй хамгаалж, ард  иргэдээ хилийн чанадаас  татан авч буй Монгол Улсын Засгийн газрын ажил үйлсэд эмч, иргэн хүнийхээ хувьд баярлалаа гэж хэлье. Цар тахлын аюулын галын шугаман дээр тэмцэж яваа цагаан нөмрөгт баатрууд, эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, төрийн албан хаагчдадаа болон төр засгаа дээдэлдэг ард иргэддээ баярлалаа.  Би багтайгаа нэг өдөрт хоёр мэс засал хийж амждаг. Үхэл, амьдралын заагаас  хоёр монгол хүнээ аварч үлдээдэг. Хүмүүсийн талархлын нулимстай харцыг мэдрэх хамгаас сайхан. Энэ бол мэс заслын эмчид байдаг сайхан мэдрэмж.

Харин хоёр  хүнийг элэг бүтэн үлдээж амждаг нэг өдөрт 12 монгол хүн хорт хавдраар амиа алдчихсан байна. Хоёр хүнийг элэг бүтэн үлдээж чаддаг ганцхан өдөрт 16 хүн хорт хавдрын хожуу үеийн онош сонсчихсон байна.

Нэг жилд 6000 гаруй монгол хүнд хорт хавдраар  өвдөж, 4800 гаруй монгол хүн амиа алддаг. Монгол Улс нэг бүтэн сумын дайтай хүн амаа ганцхан жилд алдаж байна. Энэ тоо бүрийн цаана эрдэнэт хүний амь бий.  Би заримдаа Францын мэс заслын академийн гишүүн, доктор, гавьяат эмч гэж дуудуулахаасаа санаа зовж, элэг минь эмтэрдэг. Хэрвээ би гайгүй эмч юм бол яагаад элэг нэгт ахан дүүс минь мянга мянгаараа хагацал амсах ёстой юм  бэ.  Үр дагавартай нь тэмцэхээс гадна уг  үндэс, шалтгаантай нь үндэсний  хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлэж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэлж чадна. Арван хүний долоо нь хожимдож оройтсон гэх онош сонсож байна. Ирэх дөрвөн жилд арван хүний долоо нь хожимддог биш цагтаа оношлуулдаг болох даалгаврыг заавал биелүүлэх  үүрэгтэй.  Эрүүл мэндийн салбарын  хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс нэмэгдэж, шинэ эмнэлгүүд үүдээ нээсээр байгаа ч элэг бүтэн Монголын төлөө хийх ажил их байна. Ерөнхий сайдын багт, МАН-д эрүүл мэндийн салбараа улам сайжруулах иж бүрэн жор, төлөвлөгөө бидэнд байгаа.

Бид 76-уулаа 200 мянган гишүүн дэмжигчийн сэтгэлийг өвөрлөж, 3.3  сая иргэний итгэлийг авч, төр улсынхөө төлөө зүтгэх их үйлсийн гараан дээр зогсож байна. Биднийг, Ерөнхий сайдын багийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрүүл монгол хүний төлөө, элэг бүтэн Монгол Улсын төлөө зүтгэе” гэв.

Харин  “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуай  жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого, хөгжлийн хандлагыг хэрэгжүүлж эхэлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа төрүүлсэн хүүхэд бүрийнхээ тоогоор  1.5 жилийг нэмж тооцуулдаг болсонд нэн талархаж байгаагаа хэлсэн. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний  бодлогоор сүүлийн 30 жилд байгаагүй олон эмэгтэй МАН-аас   УИХ-д сонгогдон ажилласан.Энэ удаагийн сонгуульд  МАН ахмад, залуу үеийн алтан хэлхээг бөхлөх,   мэдлэг туршлага, ноён нуруу ёс зүйтэй олонд танил болсон гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлсний дотор 16 эмэгтэй нэр дэвшээд байна.Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжихийг уриаллаа.

Харин Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр хороонд фермэрийн аж ахуйн эрхэлдэг Б.Дорждэрэм тулгамдсан асуудлуудаа шийдэхэд анхаарч өгөхийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч үгээ хэллээ.  Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоныхон фермэрийн аж ахуй эрхэлж, нийслэлчүүдийг цэвэр сүүгээр хангадаг. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй, 800 үнээний ферм гэж байхад Б.Дорждэрэмийн аав, ээж маань малын их эмч, зоотехникчээр ажилладаг байжээ.   Ферм хувьчлагдсанаас хойш иргэд, малчид дор бүрнээ хувийн өмчтэй болсон  ч нэгдсэн бодлого алдагдсанаас малын үүлдэр, угсаа доройтойж, нэг малаас авах мах, сүүний гарц муудаж, өвс тэжээлийн хүрэлцээ, хангамж муудсан. Фермэрүүд  тасралтгүй хөдөлмөрлөж байгаа ч орлого нь зарлагаасаа давж чадахгүй байна.Тйимээс  энэ мэт олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж үгээ хэлж буйгаа онцлов.

Харвардын их сургуулийн төгсөгч, UNLOCK подкастын хамтран бүтээгч О.Батнайрамдал, 2016-2020 оны парламент Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд авчирч, шинэчлэл хийж чадсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичгийг баталснаас харагдах бөгөөд 2020 оны сонгууль бол  зөвхөн дөрөв  биш ирээдүйн 30 жилийн түүхийг тодорхойлох түүхэн үйл явдал гэв.

Ерөнхий сайд болон түүний Засгийн газар их ажлыг эхлүүлж, дэлхий даяар тархсан коронавирусийн халдварыг дотооддоо тархаалгүй хяналтдаа авч, хүнс, нефть, эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах зэрэг олон шинэчлэлийн суурийг тавьсан. Энэхүү ажлуудыг дуусгах, цааш улам бэхжүүлэх боломжийг өгөхийн тулд У.Хүрэлсүхийн багийг сонгохыг залуустаа уриаллаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 мин өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм13 мин өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд48 мин өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм20 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр20 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр20 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм1 долоо хоног өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд1 долоо хоног өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим