Энтертайнмент
Европын хамгийн үнэтэй уран зураг

Европын хамгийн үнэтэй уран зургийн нэг бол уншигч таны харж буй энэхүү бүтээл юм. Үнэлэмж нь 30 сая евро. Зургийг анх харсан хүн “Нөхөртөө сүүгээ өгч байна” гэж ойлгож, үнэн хайр сэтгэлийг бахдан сайшаадаг.
Гэвч уг зураг нь 14 дүгээр Луисын үед болсон явдлыг зураач тусгасан байна. Зурганд дүрслэгдсэн нүцгэн эр талх хулгайлсан хэрэгт тохогдож үхлийн яланд унажээ. Харамсалтай нь энэ ял өлсгөлөнгөөр үхүүлэх ёстой байв. Энэ явдлыг мэдсэн түүний охин зургаан сартай хүүгээ дагуулан хорих цайзад очиж аавыгаа ядаж хоосон ч гэсэн харж байхыг хүсэн уйлан нулимс дусгасныг зөвшөөрч сайтар нэгжин хоригдлын байгаа газар руу зөвхөн торны цаанаас уулзуулж байхаар болжээ.
Дөрвөн сарын дараа ялын сүүлийн өдөр хэвийн харагдаж байж гэнэ. Үүнийг мэдсэн шоронгийн удирдлагууд нүд салгахгүй ажиглах үүрэг өгсөний эцэст учрыг тайлбарлаж чадахаар болов.
Учир нь түүний охин өөрийн сүүгээр өдөр бүр аавыгаа хооллож байсан юм. Энэ явдлыг олж мэдсэн хотын шүүхийн гишүүдийн сэтгэл маш ихэд хөдлөн хэргийг цуцалсан гэдэг.
Хүний хайр, хэзээ ч хувирашгүй, хайртай бүхнийхээ төлөө хийсэн золиослол амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдэг талаар харуулсан байдаг.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй