Улс төр
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв
МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа. Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг томоохон олон зорилттой,биелэгдэхүйц мөрийн хөтөлбөр юм. Өнөөдөр МҮХАТ, Ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ, Санхүү эмэгтэйчүүдийн холбоо, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын хөдөлмөрийн баатруудын холбоо, Даян дэлхийн эмэгтэйчүүд хамтдаа ТББ зэрэг 17 ТББ, холбоодтой өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд МАН-ыг дэмжиж байгаа нь итгэж байгаагийн илэрхийлэл гэв. Шийдвэрлэх ёстой олон асуудлыг шийдэхэд хүчээ нэгтгэх боломжтойг ч харуулж байна гэлээ. Мөн МАН-ын “Хүчээ нэгтгэе” уриаг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхэнд талархал илэрхийлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж, заримыг нь ашиглалтад оруулсан. Тухайлбал, Налайхын авто замын шинэчлэлийг бүрэн дуусгаж, Дархан, Эрдэнэтийн автозамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Мөн гүйцэтгэлээ хүлээж байгаа нийслэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, нефтийн үйлдвэр, төмөр зам барих зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ард иргэдтэй хамтран хүчээ нэгтгэж дуусгах нь чухал гэж МАН үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийг төлөөлдөг хамгийн том төрийн бус байгууллага болох МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бидний өмнө эдийн засгийн хөгжлийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл 1460 хоног байна. Үүнээс амралтын өдрүүдийг нь хасахаар ажлын идэвхтэй 900 хоног үлдэж байна. Энэ хугацаанд багтааж ямар шийдвэр гаргавал Монголын эдийн засаг одоо байгаагаас хоёр дахин өсөх вэ гэдэг тооцоо судалгааг бид гаргасан. Үүнийгээ бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Үүнийг МАН хүлээж авч, ирэх дөрвөн жилд бидэнтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй” гэж санамж бичигт гарын үсэг зурахдаа хэллээ.
Монголын ноос ноолуурын холбооны хувьд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, “Ноолуур”, “Монгол мал 2” хөтөлбөрүүд, “Ээрэх үйлдвэрийн төсөл” зэрэг олон хөтөлбөр, төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурав. Монголын хөдөлмөрийн баатруудын холбооны хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ахмадуудын мэдлэг туршлагыг залуучуудад өвлүүлж үлдээх, тэднийг зөвлөх хэлбэрээр ажиллуулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тус холбооны дэд тэргүүн Д.Сэдбазар “МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа үргэжлүүлж, дуусгах нь юу юунаас илүү чухал. Монгол орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулж өөд татах үйл хэрэгт нь их амжилтыг хүсье. Зуун жилийн ойгоо ялалтаар угтахын ерөөл өргөе” гэв
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм56 мин өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ