Улс төр
П.Галиндэв:С.Эрдэнийг улс төр, АН-аас зайлуулна гэдэг Монголын улстөрийн их цэвэрлэгээний эхлэл
-Та Баянгол дүүргээс бие даан нэр дэвшиж байгаа. Сурталчилгаагаа хийгээд явж байхад таньд юу хамгийн ихээр ажиглагдаж байна вэ?
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянголдүүрэг III,VI хорооллын иргэд сонгогчидтойгоо уулзаад явж байна. Сэтгэл сэрдхийлгэм дүр зураг Баянгол дүүрэгт олон байна. II,IV хороолол цагтаа хамгийн сайхан тохижилттой, ногоон байгууламж ихтэй хүн амьдрахад сайхан газруудын нэг байсан. Тэр цаг үетэй өнөөдрийн дүр төрхийг харьцуулаад харахад муухай болсон байна. Үе үеийн дүүрэг ,хот удирдаж басан хүмүүсийн сэтгэл дутсан нь харагдаж байна. Ард иргэдийн ахуй амьдрал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, ногоон байгууламж хаягдсан байна. Би одоо зургадугаар бичил хороололд зогсож байна. Ингээд харахаар автомашины зогсоол байхгүй, машин ч зөрөх зай алга. Яагаад ийм болсон юм бэ? Ерөөсөө л өнгөрсөн хугацаанд хот, дүүрэг удирдаж байсан хүмүүсийн газрын наймаа, амин хувиа хичээж гаргасан шийдвэрүүдтэй холбоотой. Ногоон байгууламжуудыг устгаад тоглоомын талбайг нь нураагаад барилга барьчихсан. Өөрсдийнх нь хамаарал бүхий хүмүүс газруудыг хувьдаа аваад ашиглахыг нь ашиглаад зарахыг нь зарчихсан байна.
Өнгөрсөн хугацаанд “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг удирдаж явахдаа хотын газрын наймаатай холбоотой олон асуудлыг ил болгож байсан. Та бүхэн санаж байгаа байх. 2009 онд хүүхдийн паркийн газрыг банкны эзэд дээрэмдэж авч байх үед энэ асуудлыг хөндөж тавьж байлаа. Монгол Улсад хоёр том мафи байдаг. Нэг нь лицензийн наймаагаар Монголын бүх баялгийг зарсан хэсэг бүлэг байдаг бол хоёр дахь нь нийслэл хотын газрыг зарж баяжсан хэсэг нөхөд бий.
Манай намын дарга С.Эрдэнэ 1996 оноос хойш Баянгол дүүргийг 24 жил удирдаж, гартаа атгасан хүн. Энэ хүн Баянгол дүүрэгт байж болох бүх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг зарж өөрөө хагартлаа баяжсан. Хандгайтын ам, Найрамдал зуслан, хүүхдийн паркийн газрыг тэр чигээр нь авсан. Үүний үр дүнд нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л боломж хаягдаж, алдагдсан байна.
-“Ардчилсан намын шинэчлэл” хөдөлгөөнөөс танаас өөр бие дааж нэр дэвшиж байгаа хэчнээн хүн байгаа вэ?
-Би ганцаараа нэр дэвшиж байгаа. АН-ыг шинэчлэхийн тулд С.Эрдэнэ мэтийн хүмүүсээс эхлээд салах ёстой. Ингэхийн тулд П.Галиндэв миний бие С.Эрдэнэтэй өрсөлдөж байгаа юм. С.Эрдэнийг улс төр, АН-аас зайлуулна гэдэг Монголын улс төрийн их цэвэрлэгээний эхлэл. АН зөв бодлоготой болох, зөв гольдиролдоо орох гэх мэт олон зүйлийн эхлэл гэж үзсэн учраас би Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байна.
Миний ард АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн” төдийгүй, намын 30 мянган гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Намын гишүүд дэмжигчид ч С.Эрдэнийг Монголын төрөөс холдуулах цаг нь болсон гэдэгт санал нэгдэж байна.
-Танай хөдөлгөөнөөс 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг эсэргүүцэж багагүй акц өрнүүлсэн. Намын удирдлагууд 100 сая төгрөгийг буцааж олгохгүй гэдгээ ч хэлсэн. Ер нь өмнөх сонгуулиар мөнгөний асуудал яригддаг байсан уу?
-Өмнө нь аль ч сонгуулийн үед 100 сая төгрөг шиг мөнгөний асуудал яригдаж байсан түүх АН-д байхгүй. С.Эрдэнийн ард ХХБ, Ц.Элбэгдорж, Хурц нарын хүмүүс байгаа шүү дээ. Монголын төрийг мөнгөөр худалдаж авч болно гээд бодчихсон, мөнгөтэй л бол хэнийг ч байсан хамаагүй ялуулна гээд бодчихсон хүмүүс. Гэхдээ тэд хий хоосон ингэж бодоод байгаа юм биш. Ард нь сонгуулийн маш том хуйвалдаан өрнөж байгаа. Ганц АН ч биш бусад нам, эвслүүдэд ч бүлэглэлүүдийн хүмүүс нэр дэвшсэн байна.
Өөрийнхөө гурван хүнийг гурван өөр намаас нэр дэвшүүлсэн тойрог ч байна. Аль нь ч ялсан бүлэглэлийн эрх ашгийг хамгаална. 100 саяыг эсэргүүцсэн олон шударга залуус нэр дэвшиж чадаагүй. Миний хувьд нэр дэвшиж чадаагүйгээрээ үлдэхийг хүсээгүй.
Хуулийн хүрээнд тэмцээд болохгүй байгаа учраас ардчилсан сонгуульд өрсөлдөж ард түмний дэмжлэгийг авахыг хүссэн. Хэдэн 100 саяар нь төрийн бодлогыг худалдаж авах С.Эрдэнийн зөв юм уу эсвэл миний ярьж байгаа зүйлс зөв юм уу гэдгийг л ард түмнээрээ шийдүүлмээр байна. Энэ сонгуулиар бүлэглэл, олигархи биш ард түмэн ялах болно.
Сонгуулийн наана,цаана мөнгө төгрөгийн асуудалд холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгана гэдэгт би итгэж байгаа. Шалгуулахын ч төлөө явах болно.
-АН энэ удаагийн сонгуульд хэр амжилттай оролцоно гэж та бодож байгаа вэ?
-Би АН-даа хайртай. АН ардчиллын үнэт зүйлийг тээж явдаг нам. АН-ын 100 гаруй мянган гишүүд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, эдийн засгийг дэмждэг хүмүүс байдаг. Гэтэл манай намын толгойд байгаа 10 хүмүүс энэ бүхний эсрэг явж байгаа. Өөрсдөө баяжсан, олигархууд. Энэ 10 хүн цаашид АН-ыг төлөөлөх эрхгүй. Би намын журмын нөхөд, гишүүд дэмжигчтэйгээ нийлээд ардчиллын үнэт зүйлийг сэргээхийн төлөө явмаар байна.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм1 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ