Улс төр
МАН эрүүл иргэний төлөө хүчээ нэгтгэж, хавдрыг эрт илрүүлдэг болно
МАН-ын Засгийн газар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум, хороодод өнгөрсөн дөрвөн жилд томоохон бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсэн. Тэр дундаас эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй түүхэн бүтээн байгуулалтууд өрнөв. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд 70 шинэ эмнэлгийг шинээр барьж, өргөтгөсөн бол эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв. Сүүлийн арав орчим жил “царцсан” энэхүү барилгыг хоёр жилийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Сүүлийн 30 жилд анх удаа 34 мянган ам метр талбайтай, 880 өрөөтэй, 1500 ор дэлгэх боломжтой эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаа нь энэ. Дараагийн том бүтээн байгуулалт бол нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай АШУҮИС-ийн эмнэлэг юм. Мөн арван жил хаалга нь хаалттай байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж, ашиглалтад оруулав.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүндрэлгүй хүргэх зорилтын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох 15200 төгрөгийн санхүүжилтийг 30 мянган төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд урьдчилан сэргийлэх шинжилгээнд түлхүү хамрагдаж, 912 хорт хавдрын тохиолдлыг эрт үед нь оншилж, эмчилжээ.
Эрүүл мэндийн салбарын хуулиуд ч хөрсөндөө бууж эхэлсэн. Тухайлбал, Донорын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлснээр 300 гаруй хүнд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэв. Мөн иргэд элэг, ходоод, улаан хоолой, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Иргэдэд хүрч, хөрсөнд бууж, асуудлыг шийдэж чадаж байгаа чухал хөтөлбөрүүд бол ДЭМБ-аас “Дэлхийн загвар хөтөлбөр” гэж үнэлэгдсэн “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр юм. Энэ мэт олон ажил, төсөл хөтөлбөрийг өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж байна.
Тэгвэл МАН 2020-2024 онд эрүүл мэндийн салбарт юу хийх вэ?
Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хорт хавдраар өвдөж, 4800 гаруй нь амь насаа алдаж буй энэ үед МАН мөрийн хөтөлбөртөө “Эрүүл иргэн” гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ эрүүл саруул байлгаж, урт удаан наслуулахад чиглэсэн цогц зорилт дэвшүүлжээ. Мөн энэ салбарын ялангуяа хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, галын шугаман дээр нь ажилладаг Ж.Чинбүрэн докторыг нэр дэвшүүлсэн нь МАН хорт хавдартай үнэхээр мэргэжлийн түвшинд “тулалдахаар” шийдсэний илрэл юм.
Ингэж байж үндэсний хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэрнэ гэж МАН үзэв. Учир нь, 10 хүний долоо нь хожимдсон, оройтсон гэх онош сонсдог тул ирэх дөрвөн жилд арвуулаа эрт оношлуулдаг болгох чиглэлд анхаарч бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.
Үүний тулд эхлүүлсэн ажил, төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн сацуу “Идэвхтэй эрүүл амьдрал”, “Энх бүсгүй”, “Эрүүл чийрэг эр хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Мөн иргэдийн хүсэл, нийгмийн шаардлагад тулгуурлан олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” болон эмчилгээний дараах сувилахуйн болон нөхөн сэргээх төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулна.
“Эрүүл иргэн”-ий төлөө даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч үр шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах “Цахим карт” олгох, тусгай хэрэгцээтэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зорилтуудыг тусгажээ.
Мөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлэхээ ч мартаагүй. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг сувилагч, асрагчаар бүрэн хангах зэрэг 30 орчим зорилтыг мөрийн хөтөлбөртөө багтаасан байна.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр22 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм4 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм2 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов