Хуулийн хүрээнд тэмцээд дийлдэхгүй болохоор нь сонгуульд өрсөлдье гэж шийдсэн. Намын толгойд гарчихсан, төрийг эзэлчихсэн С.Эрдэнэ мэттэй ард түмний дэвжээнд дээр очиж, сонгуульд өрсөлдье гэж шийдээд нэр дэвшсэн. Гэтэл тэд шударга сонгууль явуулж, өрсөлдөхийн оронд намайг цагдаад өгч дарамтлуулах, цаг завыг минь барах байдлаар хандаж байна. Нам, төрийн толгойд эзэн суусан, 20, 30 жил газрын баялгийг хувьдаа авсан, Улаанбаатар хотын газрыг зараад идчихсэн, төсвийн мөнгийг хулгайлсан хүмүүсийн үйлдлийг илчилж, тэмцсэн. Хариуд нь тэд цагдаад өгч, дарамтлуулдаг.
Намайг цагдаад өгч байгаа гурав дахь тохиолдол нь болж байна. Өнгөрсөн жилүүдэд намайг цагдаад өгөөд, дарамтлуулж л байсан. Би С.Эрдэнэ гэдэг хүн АН-ыг бохир мөнгөнд живүүлсэн, УИХ-ын сонгуулийн мандатыг зарж байна гэж хэлсэн. 100 саяын асуудлыг та бүхэн мэдэж байгаа. М.Энхболд, С.Эрдэнэ хоёр нэг нь 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн, нөгөөх нь 100 саяын дэнчин нэхэж байгааг би удаа дараа хэлж, ярьсан. Гэтэл ингэж хэлсний минь төлөө намайг шалгуулж байгаа юм байна.
Өнөөдрөөс сонгуулийн бохир муухай, бие биеэ гүтгэдэг, харлуулдаг ажил нь эхэлж байгаа юм байна. Би ард түмэндээ, сонгогчиддоо, Баянголынхондоо хэлье. Надад төсвийн мөнгө “идсэн”, хотын газрыг зарсан нэг ч тохиолдол байхгүй шүү” хэмээлээ.