Улс төр
МАН-аас нэр дэвшсэн боловсролтой, ноён нуруутай улстөрчдөө багаар дэмжихийг Дарханчуудад уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын хамт сонгогчидтой уулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцуулав.
Тэрээр юуны өмнө МАН-ын мөрийн хөтөлбөртэй зав гаргаж заавал танилцахыг хүсч, “Манай Засгийн газар богино хугацаанд олон ажлыг эхлүүлсэн, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газар нийт 15 удаа солигдсон байна лээ. Сонгууль болохоор л хийгээгүй ажлаа нэг рүүгээ чихдэг, хийсэн ажлаа булаацалддаг. Ийм улс төрийн тогтолцоотой баймааргүй байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд болон манай урд хойд хөршүүдийн засаг төр нь тогтвортой байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх” гэв.
Мөн тэрээр МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар бол боловсролтой, туршлагатай, ноён нуруутай улс төрчид учраас тэднийг багаар нь дэмжихийг уриаллаа. “Б.Баттөмөр бол дарханчууд та бүхний итгэлийг хүлээж, өмнөх парламентад сонгогдож байсан. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлагатай. Бид ирэх дөрвөн жилд банк санхүүгийн салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийж, банкны зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлогууд боловсруулна. Энэ ажилд Б.Баттөмөрийн ажил амьдралын туршлага нэлээд хэрэг болно гэж бодож байгаа. Тиймээс дахин УИХ-ын сонгуульд намаа төлөөлж нэр дэвших эрхийг нь түүнд өгсөн” гэв. Харин Дархан-Уул аймагт МАН-аас дунд үеэ төлөөлөн нэр дэвшиж байгаа хүн бол Б.Жавхлан. “Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан түүний мэдлэг, ухаан эх оронд маань хэрэгтэй. Түүн шиг Монголын банкны салбарыг 10 хуруу шигээ мэддэг, мэдлэгтэй хүн байхгүй. Б.Жавхлан улс төрийн ноён нуруутай, төлөв даруу, шударга шулуун зан чанартай” гэж МАН-ын дарга хэллээ. Залуу үеийн төлөөлөл Г.Дамдиннямын хувьд Дархан хотын уугуул иргэн. “Их дээд сургуульд дэд захирлын алба хашиж, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. Цаашид Дархан-Уул аймгийн улс төрийн томоохон залгамж халаа улс төрч болно гэдэгт итгэдэг” –ээ МАН-ын дарга онцлов. Мөн өмнөх парламентад Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн залуучууддаа боломж олгоё гээд өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүйг хэллээ.
Дарханчууд өнгөрсөн дөрвөн жилд тус тойргоос сонгогдон ажилласан УИХ-ын гишүүдийг сайн ажилласан гэж дүгнэдэг ажээ. Харин Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замаа хурдан дуусгаж өгөхийг хүсч байв. Нэгэнт эхлүүлсэн олон ажлыг нь дуустал хийлгүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжинэ гэдэг бодолтой олон иргэд байна. Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Дархан-Уул аймагт цэцэрлэгийн хамрагдалтыг 94 хувьд хүргэжээ. Тус аймгийн бүх сумдыг хатуу хучилттай авто замд холбох ажлыг эхлүүлсэн байна. Дахин төлөвлөлт болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлуудыг ч хийжээ. Мөн Малын удмын сангийн үндэсний цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулсан байна.
МАН ирэх 4 жилд Дархан-Уул аймагт дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-2300
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
- Түрээсийн орон сууц- 500
- Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл – 1500
2.Дархан хотын цэвэр ус, дулааны шугамын шинэчлэлтийг хийж, ус, дулаан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно. Сумдад цэвэрлэх байгууламж барина.
3.Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно.
4.Оношилгооны төв байryулж, шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тоног төхөөрөмжөөр хангана.
5.Дархан хотын давуу тал, онцлогт тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын төвүүдийг байгуулна.
6.Музей, номын сангийн цогцолбор барина.
7.Аймгийн төвийн цэвэрлэх байryуламжийг шинэчлэн, өргөтгөл хийж, бусад сумдын цэвэрлэх байгууламжийг барина.
8.“Дархан” арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлнэ.
9.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байryулна.
10.Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр22 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм4 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм2 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов