Улс төр
Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа.
Т.АЮУРСАЙХАН:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, “Эрдэнэт”, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр, ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна.
Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна.
МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч, улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаагаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна.
Ү.АМАРБАТ:
МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ.
Б.БАЯРБААТАР:
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ.
МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа.
МАН-ын сонгуулийн штаб
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр22 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм4 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм2 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов