Нийгэм
Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлах талаар тус улсын “The Mainichi” сонин мэдээллээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр Мотеги Тошимицү манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн энэ үеэр Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудалд Монгол Улсыг зуучлагчийн байр сууриас оролцож, хамтран ажиллах санал тавина гэж мэдээллээ.
Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ хулгайлах асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн бөгөөд тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ынтай энэ асуудлаар урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Японы “The Mainichi” сонин Сүга Ёшихидэгийн Засгийн газрын энэхүү хүчин чармайлт нь Абэ Шинзогийн үеэс өвлөгдөн ирсэн байр суурь бөгөөд тус улс Хойд Солонгостой ойрын харилцаатай Монгол Улсыг энэ асуудалд эртнээс зуучлагчаар оролцуулах сонирхолтой байсаар ирсэн гэдгийг онцолсон юм.
Хамгийн гол нь Японы Гадаад хэргийн яамнаас Мотеги Тошимицүгийн айлчлалын хүрээнд “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон болон Монгол Улсын хооронд тогтоосон агаарын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг бууруулах арга замын талаар ярилцахаар төлөвлөж байна гэсэн юм. Үүнээс өмнө 2019 оны зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд асан Коно Таро Монгол Улсад айлчилж байв.
Дашрамд дурдахад, Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон улсад айлчилсныхаа дараа аравдугаар сарын 7-нд буюу ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлахаар болсон. Тиймээс Мотеги Тошимицү болон Майк Помпео нарын манай улсад хийх төрийн айлчлал давхцахаар болж байна. Монгол Улсад зэрэг ирэх их гүрнүүдийн эдгээр өндөр албан тушаалтнууд аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо АНУ, Энэтхэг, Япон болон Австралийн Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талт уулзалтад оролцох юм. Энэхүү дөрвөн улс 2017 оноос эхлэн Энэтхэг-Номхон далайд хэрэгжүүлж буй Бээжингийн бодлогын эсрэг идэвхтэй нэгдэх болсон. Тиймээс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын араас бүс нутгийн хэмжээнд манай урд хөрштэй сөргөлдөх болсон их гүрнүүдийн өндөр албан тушаалтнууд айлчлах болсон нь барууны томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхлээд байна.
Эх сурвалж: The Mainichi

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо