Нийгэм
Өрсөлдөх чадвартай Улаанбаатарыг бүтээнэ.
Улс орнуудын нийгэм, эдийн засаг болон хүний хөгжлийг тодорхойлохдоо өрсөлдөх чадварын индексээр нь эрэмбэлдэг жишиг дэлхийд бий. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 2019 онд гаргасан тайланд дэлхийн 63 улс орныг эрэмбэлснээс манай Монгол Улс 62 дугаарт бичигдсэн байна. Өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ зэрэг улс тэргүүлсэн бол Аргентин, Монгол, Венесуэл сүүл мушгисан юм. Манай хоёр хөршийн хувьд БНХАУ 14 дүгээрт, ОХУ 45 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Дотоодын эдийн засаг, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, үнэ, төрийн санхүү, татварын бодлого, бүтээмж, үр ашиг, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, шинжлэх ухааны дэд бүтэц гэхчлэн суурь үзүүлэлтүүдийг харгалзан энэ жагсаалтыг гаргасан байдаг. Инноваци, технологи, шинжлэх ухаан, дэд бүтэц дэлхийн улс орнуудын үнэлэмжид үлэмж өндөр орон зай эзлэх болж буйг та дээрх жагсаалтаас харж байна. Аргентин, Венесуэл гээд Өмнөд Америкийн “асуудалтай” орнуудтай зуузай холбож буй Монгол Улс бодлогын түвшинд өөрчлөлт хийж, алсын хараагаа шинэ тутам хандлагатай нийцүүлэн өөрчлөх шаардлага бодитой тулгарч буйг энэхүү үзүүлэлтүүд харуулсан юм. Хүн амынх нь дийлэнх нь төвлөрсөн, технологи, шинжлэх ухааны “hub” байх ёстой Улаанбаатар хотын хувьд ч энэ асуудал бодитоор тулгамдаж байна гэсэн үг.
Нийслэлийн Монгол Ардын Намаас “Хотыг шинжлэх ухаан, технологийн төв, өндөр технологийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Бодлогын хувьд олон улсад үлэмж өөрчлөлт гарч буйг анзаарч, дэлхий дахины чиг хандлагыг тусгасан сайн мөрийн хөтөлбөр, сайн шийдэл хэмээн үүнийг энд тодотгохыг хүсэж байна. Эдийн засгийг цараагаар дэлхийд тэргүүлэгч Америктай өрсөлдөн, технологийн салбарт гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж буй Хятад, Өмнөд Солонгос чухам хотууддаа технологи, инновацийг хөгжүүлэн, тэднийг бодлогоор дэмжих замаар хөгжлийн гараагаа эхлүүлсэн байдаг. Дэлхий дахины анхаарлыг татаж буй 5G буюу харилцаа холбооны тав дахь үеийн технологийг энэ салбараа бодлогоор дэмждэг Америк, Хятад, Солонгос олон улсаас түрүүлэн хэдийн нэвтрүүлээд байна. АНУ-ын 50 хот, БНСУ-ын 85 хот, БНХАУ-ын 57 хотод энэ технологи нэвтэрсэн. Тийм ч учраас энэ жишгээр хотыг шинжлэх ухаан, технологи, инновацийн төв болгон хөгжүүлэх бодлогыг тууштай үргэлжлүүлэн, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, “монгол оюуны” экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй чухал байгаа юм.
Дэлхийн дахины технологийн гигантуудад ажилладаг Монгол залуус олон бий. Тэд Монголдоо ирье, тэдгээр дэвшилт технологийг Монголдоо хөгжүүлье гэхэд төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалт дутагддаг тухай учирладаг. Тэгвэл шинэ технологи бүтээж, амжилттай нэвтрүүлсэн төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн судалгаа хөгжүүлэлтэд гаргасан зардлыг бүтэн болон тодорхой хувиар буцаан олгох, нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгохыг Монгол Ардын Нам эрмэлзэж байна. Дэлхийд эрчээ авч буй технологийн чиг хандлагыг мэдэрсэн сайн бодлого хэмээн үүнийг энд онцлоё. Технологийн энгийн стартап бүү хэл улс үндэстний бодлогын чухал талбар болоод буй 5G технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаа тухай Монголын харилцаа холбооны салбарын томчууд тодотгодог. Тиймээс Монгол Ардын Намын зүгээс хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.