Сонин хачин
Амьтдын сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй АГШИН

Бид гэрийнхээ тэжээмэл амьтдыг гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгон дасгах явцдаа тэдний сэтгэл хөдлөл, илэрхийлэл гээд олон зүйлийг унших авьяастай болчихсон байдаг.
Тэврүүлэхдээ хайр энхрийллийг гаргаж буй царай, гэм хийчхээд гэмших өхөөрдөм царай гээд андашгүй эздийнхээ хайрыг татам үйлдлүүдийг гаргадаг. Бидний зарим нь тэжээвэр амьтдынхаа сэтгэл санааг “скайнердах” чадварыг гайхалтай эзэмшсэн байдаг тул тэрхэн агшныг амжиж дүрс зураг болгон буулгаж чаддаг билээ.
Тэгвэл Yolo.mn сайтынхаа зүгээс сошиал ертөнцөд явж буй амьдтын мэдрэмжээ харуулсан өхөөрдөм зургуудыг та бүхэндээ хүргэж байна.
Гурван долоо хоног томилолтоор яваад ирэхэд энэ муур манай нөхөрт хайртай болчихсон байсан.
Өнөө өглөө бид түүнийг санамсаргүй хоёр удаа хооллочихсон, түүний гаргаж буй царайг хар даа…
Манай орцонд хэн нэгэн үнэхээр аймар хашхирсан, Бен маш их санаа зовж байна.
Китти өөртөө хоолны дэглэм барина гэж 10 дахь удаагаа амлаж байна.
Намайг өглөө ажилдаа эрт явахад тэд дургүй байдаг.
Тэрээр найз нохойтой болсныхоо дараа сэтгэл дүүрэн байна.
Манай муур анх удаа угаалтуурнаас ус гоожихыг харсан. Хоолоо хийж байх зуураа түр түүнийг ажиглатал.
Буруу зүйл хийснийхээ дараа гэмшлээ хүлээж буй нь. Тэр яг ямар гэм хийчихсэн юм бол?
Манай муур өөрийг нь тоохгүй байхад дургүй.
Наггет малын эмч рүү явж байгаагаа мэдчихсэн.
Манай муур биднийг шинэ нохойтой болсны дараа өөрийгөө байгаа гэдгийг сануулж буй нарийн заль бүхий арга.
Аянга цахилгаантай өдөр манай нохой намайг угаалтуурын өрөөний хаалга хаахыг зөвшөөрдөггүй.
Түүний гэдсийг илэхээ болиход Миагийн гаргаж буй царай
Чейз урт амралтын өдрүүдийн дараа “ээж аавыг ажилдаа явах болно” гэдгийг мэдсэний дараа
Тэр аль хэдийн нэг нас хүрчхээд одоо хүртэл өөрийгөө нялх гэж боддог
Энэ зургийг манай найз охин намайг ажил дээрээ байхад явуулсан. Би түүнийг энэ зурган дээр гоё гарсан гэж бодохгүй байна.
Энэ мэт өхөөрдөм, хайр хүргэм агшныг олж дарсан амьтдынхаа зургийг сэтгэгдэл дээр үлдээгээрэй, магадгүй манай дараагийн нийтлэл дээр багтах ч юм бил үү.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
