Эдийн засаг
Монголбанк 50 мянгатын мөнгөн дэвсгэрт хэвлэх үү

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанк удахгүй мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг УИХ-д оруулна хэмээн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Тэрээр “Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20 мянган төгрөг байдаг. Хорин мянган төгрөгийг ам.доллар руу шилжүүлбэл 7 ам.доллартой тэнцэж байгаа. Хүмүүс мөнгөө ам.доллар руу шилжүүлж байгаа нь манай мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт бага байгаатай холбоотой гэж үзэж дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой Монголбанкнаас харж байгаа. Энэ талаар удахгүй тодорхой санал гарах байр суурьтай байгаа” гэсэн юм.
Монголбанк бие даан шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх эрхгүй бөгөөд УИХ хэлэлцэн шийдвэрлэснээр Монголбанк гүйлгээнд гаргах хуулийн зохицуулалттай. Тиймээс Монголбанк 50 мянгатын дэвсгэрт хэвлэх шийдвэрийг дангаар гаргах боломжгүй гэсэн үг. Ер нь шинэ төрлийн мөнгөн тэмдэгт хэвлэх, дэвсгэртийн тоог нэмэгдүүлэхэд улс орнууд маш олон хүчин зүйлийг харгалзаж үздэг. Үүнд бараа, бүтээгдэхүүний үнэ, дундаж цалингийн өсөлт гэх зэргийг дурьдаж болно. Энгийнээр тайлбарлавал инфляци өссөнтэй холбоотойгоор төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэд наад захын хэрэгцээний худалдан авалт хийхийн тулд зарцуулах мөнгөний овор хэмжээ нэмэгдээд эхэлбэл, дараагийн өндөр дүнтэй мөнгөн дэвсгэрийг хэвлэх шаардлагад гардаг байна.
Дашрамд дурдахад, одоогоор манай улсад нэг төгрөгөөс эхлээд 20 мянгат хүртэл 11 төрлийн цаасан дэвсгэрт хэрэглэж байгаа юм. Монголын хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 20 мянгатыг 2006 он гүйлгээнд гаргасан. Харин нэгт, тавт, аравт, хорьт, тавьт, зуут, таванзуут, мянгат, тав болон арван мянгатын дэвсгэртийг 1993 онд гүйлгээнд гаргажээ.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм15 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр16 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо