Эдийн засаг
“Эрдэнэт” үйлдвэрт тавьсан ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ энэ долоо хоногт цуцална

Эрдэнэт” үйлдвэрт тавьсан онцгой дэглэмийг энэ долоо хоногт цуцлах аж. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж өнгөрсөн оны гуравдугаар сард онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь шалгасан. Уг нэг жил гаруйн хугацаанд онцгой дэглэм тогтоосон нэрийн дор тус үйлдвэрээс асар их мөнгийг эрх баригч нам авч сонгуульдаа ашигласан байж болзошгүй гэх хардлага яригдаж байв. Учир нь өнгөрсөн хугацаанд онцгой дэглэмийг хэд, хэдэн удаа сунгаж өнөөдрийг хүргэсэн юм.
Харин энэ удаа онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ.
Л.Оюун-Эрдэнийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Уг ажлын хэсэг нь Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр авч чадаагүй Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамны мөнгөөр авсан байх магадлалтайг шалгаж тогтоожээ. Энэ дагуу анхан шатны шүүхийн шийдвэр ч гарсан байна.
Харин 49 хувийг худалдан авсан мөнгийг улсад эргүүлэн төлүүлэх ажлыг Шадар сайд Я.Содбаатар хийхээр үргэлжлүүлэн тус ажлын хэсгийг ахлахаар болсон юм.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна