Нийгэм
Хан-Уул: “Сайн туршлага-2020” арга хэмжээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 381 жилийн ой, нийслэлийн 2020 оны “Нэг хот-нэг стандарт”-ын хүрээнд “Сайн туршлага-2020” арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 29-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг сайн туршлага, шинэ бүтээл оновчтой санал бүхий тэргүүн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчлах, туршлага хуваалцах, шилдэг технологийг шалгаруулах өдөрлөгийг 2020 оны 10-р сарын 23-ны өдөр тасаг нэгжүүдийн дунд “Сайн туршлага 2020” үзэсгэлэнг зохион байгуулсан. Үзэсгэлэнгийн нэгдүгээр шатанд 5 тасаг нэгжийн 15 бүтээл ирүүлснээс 8 бүтээлийг шалгаруулж оролцлоо.
2020 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулж, нийт 379 бүтээл оролцсон юм.
Хоёрдугаар шатны арга хэмжээнд ирсэн 263 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 22 сайн туршлагыг шалгаруулснаас:
ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИД:
“Иргэдэд зориулсан эрүүл мэндийн дүрсжүүлсэн зөвлөмжүүд” Хүүхдийн тасгийн эмч, ажилтнуудын бүтээсэн цуврал контент бичлэг
ШИЛДЭГ 22 САЙН ТУРШЛАГАД:
Мэс заслын их эмч Ж.Отгонбаярын “Хошного шулуун гэдэсний цоргыг шулж авах сепон бэхлэх мэс засал” бүтээл тус тус амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.