Нийгэм
2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МАЛЫН ТООЛЛОГОД ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ

Үндэсний Статистикийн Хорооны даргын 2020 оны 01/364тоот албан бичгийн дагуу 2020 оны хагас жилийн малын түүвэр судалгааг Хан-Уул дүүрэгт тооллогын бэлтгэл ажлыг ханган, 5-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Т.Энхжин 2020 оны 5-р сарын 22-ны өдөр хороонд ажиллах тоологч нарт “Малтай өрхөөс хэрхэн малын түүвэр судалгааг авч, тоолох талаар” мэдээлэл өгч, тооллогын маягтыг түүврээр ирсэн өрхийн дагуу хороодод хуваарилан ажилласан.
Дүүргийн хэмжээнд түүврээр сонгогдсон, судалгаанд хамруулахаар 12, 13, 14 дүгээр хорооны нийт 102 малтай өрх, 3 аж ахуйн нэгжийн жагсаалт ирсэн. Эдгээр хороодод нийт 7 судлаач ажиллаж, түүврээр ирсэн малтай өрхийн жагсаалтын дагуу айлуудаар очиж, биечлэн тоолж судалгаа авсан.
Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Т.Энхжин, мэргэжилтэн Г.Энхцэцэг нар 2020 оны хагас жилийн малын түүвэр судалгааны явцад хяналт тавьж, хяналтын тооллогыг дүүргийн 12, 13, 14-р хороонд зохион байгуулж, нийт 5 өрхийн 120 үхэр, 79 адуу, 496 хонь, 824 ямаа тоолж, маягттай нь тулгаж ажиллав.
Статистикийн хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.