Нийгэм
ХУД-ИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ БҮХ НАСНЫ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ОЛОН ТАЛТ ТЕЛЕ ХИЧЭЭЛ БОЛОН ЦАХИМ СУРГАЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА

Шинэ корона вирусын тархалттай холбоотой хорио цээрийн үед Насан туршийн боловсролын үндэсний төвөөс бүх нийтийн боловсролын чиглэлээр Монгол улсын хэмжээнд теле хичээлийг хүргэж байна.
Уг ажлын хүрээнд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс 5 дугаар сард:
- Амьдралын даатгал
- Ипотек
- Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө
- Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал
- Төлбөрийн систем
- Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг сэдвүүдийн хүрээнд бүх насны иргэдэд зориулсан теле хичээлийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хилийн чанад дахь Монголчууд ТББ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зааж “Star TV”- ээр дамжуулан хүргэсэн. Иргэн та бүхэн үзэж амжаагүй, дахин үзэхийг хүсвэл www.econtent.mn мөн “Star tv Мongolia”, “Насан туршийн боловсролын үндэсний төв”, Монгол банк, Санхүүгийн боловсрол цахим хуудсуудаар болон доорх цахим холбоосоор шууд үзэх боломжтой.
Мөн бид бүхэн ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтран иргэдэд зориулсан цахим сургалтуудыг
- Эерэг хандлага, эерэг харилцаа
- Иргэний эрх, үүрэг
- Англи хэлний ярианы хичээл — 6 удаа
- Хуримтлал
- Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах
- Өрхийн төсөв
- Гэр бүл төлөвлөлт
- Танай гэр бүл хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?
- Минимализмын тухай
- Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ
- Цахим донтолтоос сэргийлэх сэдвүүдийн хүрээнд бэлтгэн “Эко дүүргийн цахим иргэд” пэйсбүкийн цахим хуудсаар хүргэж байна.
Хэн ч, Хэзээ ч, Хаана ч… Насан туршдаа суралцах боломжтой.
• Амьдралын даатгал
https://www.youtube.com/watch?v=1Et26cjxFSs
• Ипотек
https://www.youtube.com/watch?v=WkmhGOTMHcI
• Хилийн чанад дахь монголчуудад өгөх зөвлөгөө
https://www.youtube.com/watch?v=Ovuh_FYCqKM
• Шинэ мөнгөн тэмдэгтийн нууцлал
https://www.youtube.com/watch?v=W6tpbrbKBL0
• Төлбөрийн систем
https://www.youtube.com/watch?v=8Q0Iw7lQjLE
• Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах зэрэг

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо