Нийгэм
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ТОГТМОЛ ХҮРГЭЖ, ГАРЫН АВЛАГА ТАРААЛАА

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг удирдлага болгон “Тарваган тахал”-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 төрлийн сэрэмжлүүлэг видеог дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийн лед дэлгэцээр өдөрт 30 удаагийн давталттайгаар, ECO телевизээр өдөрт 3 удаагийн давталттайгаар тус тус хүргэн ажиллаж байна.
Мөн манай улсад тарваган тахлын 11 тохиолдол гарснаас гурван тохиолдлын сорьц шинжилгээгээр батлагдаж, уг батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлэн тусгаарласантай холбогдуулан тус халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл болон видеонуудыг Онцгой байдлын хэлтсийн www.hud.nema.gov.mn, Хан-Уул дүүргийн www.khanuul.mn сайтуудад тус тус байршуулсан.
Өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигч, явган болон автомашинтай иргэдэд сэрэмжлүүлэг бүхий 67 ширхэг гарын авлага тараалаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.