Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 21 ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ДУНД АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээ – Хорооны хөгжил” зорилтын хүрээнд дүүргийн 21 хорооны албан хаагчдын дунд “Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн”-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /2020.09.05/ зохион байгуулж, шилдгүүдээ шагнаж урамшууллаа.
Ажил мэргэжлийн ур чадвар шалгах энэхүү тэмцээн дөрвөн төрлөөр явагдсан бөгөөд албан хаагчдын хуулийн мэдлэгийг шалгах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой кейс, мэргэжлийн ур чадварыг шалгасан асуулт хариултын тэмцээн, мэндчилгээ, спортын буухиа зэрэг багтсан.
“Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг нар үг хэлж, алба хаагчдад амжилт хүслээ.
“Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний “Шилдэг Засаг дарга”-ын Тэргүүн байранд 17 дугаар хорооны Засаг дарга Д.Энхжаргал, Дэд байранд 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Насанжаргал, Гутгаар байранд 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх нар шалгарсан бол “Шилдэг зохион байгуулагч”-аар Нэгдүгээр байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч Д.Алтансувд, Хоёрдугаар байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч Р.Солонго, Гуравдугаар байранд 18 дугаар хорооны зохин байгуулагч Э.Энхханд нар тус тус шалгарлаа.
Мөн “Шилдэг Хөгжлийн нийгмийн ажилтан”-аар Нэгдүгээр байранд 1 дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Э.Сарангэрэл, Хоёрдугаар байранд 9 дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Л.Дэлгэрмаа, Гуравдугаар байранд 6 дугаар хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Энхсаруул нар тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.
Дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг хороо”-оор Нэгдүгээр байранд 13 дугаар хороо, Хоёрдугаар байранд 1 дүгээр хороо, Гутгаар байранд 2 дугаар хороо тус тус шалгарлаа.
Тэмцээний зорилго албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тус тэмцээний зорилго оршино.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна