Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ШУУРХАЙ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хорооны хөгжил –Төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2020 оны 09 дугаар сарын 12,13-ны өдөр буюу амралтын өдрүүдээр алслагдсан бүс болох 12,13,14 дүгээр хороо болон Нисэхийн 9,10,16,21 дүгээр хорооны иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.
Явуулын нэг цэгийн үйлчилгээг дүүргийн Засаг даргын 16 хэлтэс, албадын 140 гаруй төрийн албан хаагчид өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу 100 орчим нэр төрлийн төрийн үйлчилгээг давхардсан тоогоор 5093 иргэнд хүргэж ажиллалаа.Ялангуяа алслагдсан хорооны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг бөгөөд хорооны байран дээрээ ирж төрийн бүх төрлийн үйлчилгээ хөнгөн шуурхай авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэгүй хамрагдан, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө мэдээлэл авч байна.
Тус үйлчилгээг хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл шуурхай хүргэсэн. Мөн дүүргийн удирдлагууд иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна