Нийгэм
ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН: ЭНЭ ЦАГ ҮЕД ИРГЭН БҮР ДЭГЛЭМЭЭ БАРИХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛООД БАЙНА

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт дүүрэг, хороодын хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан:
-“COVID-19” цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг ямархуу зохион байгуулалттай ажиллаж байна. Өнөөдөр танай дүүрэгт нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулна уу?
– Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад дотоодын халдвар илэрч, улс даяараа бэлэн байдалд шилжсэн. Хан-Уул дүүрэгт коронавирусийн халдварын 22 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд дүүргийн онцгой комисс НОК-той хамтран халдвартай иргэдийн нарийвчилсан маршрутыг гаргаж, өнөөдрийн байдлаар 31,105 иргэнээс буюу дүүргийн нийт иргэдийн 18.9 хувиас шинжилгээ аваад байна. Шинжилгээ авах хоёр төв ажиллаж байгаа. Нийт 260 гаруй иргэн гэрийн хяналтад байгаа. УОК-оос шийдвэр гарч, дараа нь НОК-оос шийдвэрүүд гардаг боловч бүх нарийн ажлууд дүүрэг, хороод дээр ирдэг.
– Халдварын нэг голомт “Энхсаран” сувилал Хан-Уул дүүрэгт байрладаг. Ер нь халдвар илэрсэн газруудад ариутгал, халдваргүйтгэл болон дахин халдвар гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
– “Энхсаран” сувилалтай холбоотой хүмүүсээс халдвар илэрсэн. Мөн “Буянт-Ухаа” хорооллоос халдвар илэрсэн хүний хувьд анхны дотоодын халдвар тээгч болсон. Нэг байр, гудамжнаас тохиолдол илрэхэд тухайн байр, орц, гудамжийг бүхэлд нь хамгаалалтад авч, ариутгал, халдваргүйтгэлийг иж бүрэн хийж, бүх айл өрхийн иргэдээ шинжилгээнд хамруулсан.
Иргэд гэрийн хяналтад байх хугацаандаа халдвар, хамгааллын дэглэмийг зөрчих асуудал их гарч байгаа. Жишээлбэл, саяхан нэг байрны орцыг 48 цагийн хугацаанд хамгаалалтад авах үед зарим иргэд гарааш, цонхоороо дамжин гарч зугтах оролдлого гарсан. Онцгой нөхцөлд иргэд маань ухамсартай байж, өвчлөл нэмэгдсэн үед тэвчээртэй дэглэмээ барих хэрэгтэй байна.
– Ресторан, цайны газрууд зэрэг бусад байгууллагуудад хяналт, шалгалт хэрхэн хийж, зөрчил хэр гарч байна?
– Ресторан, цайны газар, жижиг дэлгүүр зэрэг ажиллаж байгаа газрууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа эсэхэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 200 гаруй ажилтан хамтраад өдөр бүр хяналт тавин гарсан зөрчил бүрийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Өдөр бүр хяналт тавихгүй л бол хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм сулрах гээд байна.
Ер нь томоохон моллуудыг одоохондоо нээж, ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна. Удахгүй болох шинэ жилийн баярыг ч гэсэн Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу гэр бүлийнхээ хүрээнд маш цомхон тэмдэглэх нь зөв юм.
– Хан-Уул дүүрэгт хоол, хүнс болон түлшний дутагдалд орсон айл өрх хэр олон байна. Бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй гайгүй гэж сонссон. Гэхдээ хаана хаанаа эдийн засаг хүнд байгаа болохоор энэ асуудалд хэрхэн анхаарч ямар зохицуулалт хийж байна?
– Хан-Уул дүүрэг нийт 203 мянган хүн амтай. 55 мянга орчим өрхтэй. Олон хүн, олон байгууллагын дэмжлэгээр одоогийн байдлаар 7,000 айл өрхөд хүнсний тусламж үзүүлж, 5,000 гаруй айлд сайжруулсан түлш тараасан. Хүнсний тусламж үзүүлэх ажил өнөөдөр ч үргэлжилж байна.
– Иргэдээс ирж байгаа санал гомдол, тулгарч буй асуудлыг ямар аргаар хүлээж авч байгаа вэ?
– Дүүргийн Шуурхай штаб гэж байгуулсан. 8312 0466 гэсэн тусгай утас гаргасан. Өдөрт дунджаар 60-100 орчим дуудлага ирдэг. Тэр болгонд нь хариу өгч онлайн хуралдаж, үүссэн бэрхшээл, асуудлуудаа нэгтгэж, маргааш өглөө нь дүүргийн онцгой комиссын хурлаар оруулж, шийдээд, шийдвэрлэх боломжгүйг нь НОК руу уламжилж байна.
Дээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд маш олон хүн ажиллаж байгааг онцлон хэлмээр байна. 900 орчим төрийн албан хаагч дүүргийн хэмжээнд өдөр бүр ажиллаж байна.
– Хан-Уул дүүргийн Өлзийт, Шувуун фабрикийн иргэд постын цаана оршин суудаг. Хотоос орох, гарах хөдөлгөөн хязгаарласан үед тэр иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна вэ?
– Өлзийт, Шувуун фабрикийн иргэд хотын иргэн мөртлөө постын цаана амьдардаг. Тэр иргэдийн хувьд иргэний үнэмлэхээ үзүүлээд чөлөөтэй нэвтэрч байгаа. Мөн нийтийн тээвэр явж байгаа бөгөөд хорооноос нь хараа, хяналтаа тогтмол тавьж байгаа болохоор асуудалгүй.
– Эрчим хүчний төлбөрийг төрөөс төлөх шийдвэрийн хүрээнд хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх нь чухал болоод байна. Гэтэл Нүхтэд ачаалал их байна гэх мэдээлэл гарсан. Танай дүүргийн харьяа хэсэг шүү дээ. Энэ талаар?
– Хан-Уул дүүргийн 55 мянган айлын 300 айл нь л Нүхтэд байдаг. Ийм жижигхэн газарт эрчим хүч хэрэглэж тийм хүчтэй нөлөөлсөн гэж бодохгүй байна. Хан-Уул дүүрэгт томоохон үйлдвэрүүд бий. Бас шинэ бүтээн байгуулалтын ажлууд ч ихээр хийж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр бол ганц Нүхт биш Яармаг, Нисэх, Өлзийтийн гэр хорооллын иргэдийн хэрэглээ ерөнхийдөө нэмэгдэж байна гэсэн.
– Өдрийнхөө орлогоор амьдардаг олон хүн бий. Тэр өдрийн орлого нь тасрангуут тухайн айлын амьжиргаанд шууд нөлөөлж байгаа. Дээр нь тэр хүмүүс их бага хэмжээний зээлтэй. Энэ асуудлын зохицуулалт яг амьдрал дээр ямархуу байх юм бэ?
-Банкны зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газар, Ерөнхий сайдаас чиглэл өгсөн боловч банкуудын өөрсдийнх нь хүчин чадлын асуудал яригдана. Иймээс арилжааны банкууд хүүгээ хэрхэн бууруулж болох байр суурь буюу хариу үйлдлийг Засгийн газарт үзүүлэх хэрэгтэй. Гэтэл банкууд тийм асуудлаа хэлэхгүй, таг дуугүй байгааг гайхаж байна. Энэ бол нийгмийн хариуцлагын асуудал болов уу. Бүгд л гар гараасаа барин хамтдаа байж л энэ хүнд цаг үеийг даван туулна.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм13 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм13 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр