Бусад
“МОНГОЛЫН БАЛЕТЫН ХӨГЖИЛ САН” МОНГОЛ БҮЖИГЧДЭЭР ДЭЛХИЙД ГАЙХУУЛЛАА

Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.
Нийт 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон, “Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх” уриан дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монголын бүжигчид маш амжилттай оролцсон бөгөөд энэ алтан боломжийг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа бүжигчдэд олгосон юм.
“IUCDC” Олон Улсын бүжгийн уралдааны мэдээллийг хүргэх, бүртгүүлэхээс авахуулаад бүх үйл ажиллагааг тус сангийнхан зохион байгуулж, бүжигчдэд цахим уралдаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн нь цар тахлын үед бүжгийн урлагийн салбарыг сэргээсэн маш чухал, онцлог үйл явдал байлаа.
Уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон ба эдгээрийн дунд Улаанбаатар хот төдийгүй Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож, хил хязгааргүй бүжгийн ур чадварын өрсөлдөөнд сонгодог, орчин үеийн, ардын, ганцаарчилсан болон багийн төрлүүдэд тун амжилттай өрсөлдлөө.
Ингээд хоёр сарын турш үргэлжилсэн Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргахад Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдсөн авьяаслаг залуус маань дэлхийн шилдэг бүжигчидтэй гайхалтай өрсөлдөөн үзүүлж, ардын, сонгодог болон орчин үеийн бүжгийн төрөлд 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын шагналыг тус тус хүртээд байна.
Монголын бүжгийн урлагийн шинэ залуу үе ийн сар шинийн энэ өдрүүдэд олон улсад авьяас чадвараа гайхуулж чадлаа. Энэ боломжийг нээсэн, зохион байгуулсан Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олонд урлагийн халуун бүлийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын “Соёлын элч” Д.Алтанхуяг “Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх” зорилготой энэхүү томоохон уралдаанд шүүгчээр уригдан оролцсон нь мөн Монголын бүжгийн урлагийн нэр хүнд, цар хүрээ, авьяас билэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл билээ.
Түүний үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” бүжгийн урлагийн үрийг соёолуулахын зэрэгцээ цар тахал, хөл хориотой энэ үед Монголын нийт бүжигчдэдээ олон улсад авьяас, ур чадвараа нээн харуулах боломж олгож буй нь урлагийн салбарын нэр хүндийг өргөсөн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтаар яах аргагүй нэрлэгдэж байна.
Олон улсын бүжгийн уралдаанд дорнын нарыг мандуулж, ардын болон шилдэг үзүүлбэрийн төрөлд тэргүүлсэн Дорноговь аймгийн “Саруул дэнж “ хамтлаг, “Монголын балетын үндэсний сургууль” болон бусад уран бүтээлчдийг бахархалтайгаар танилцуулъя.
“IUCDC” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН МОНГОЛ БҮЖИГЧИД
Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд
- Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.
Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд
Алтан медаль
- О. Мишээл
- Г. Энгүүн
Мөнгөн медаль
- Я. Түмэн-Эрдэнэ
- А. Биндэръяа
- М. Энхжин
Хүрэл медаль
- Х. Хонгорзул
- Э. Эмүжин
Тусгай байр
- Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран
Ардын бүжгийн төрлийн Сениор ангилалд:
- Монголын балетын үндэсний сургуулийн багш Ё.Дамчаабадгар алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.
- Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал мөнгөн медаль хүртэв.
Сонгодог бүжгийн төрөлд:
- Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг Тусгай байр эзлэв.
- Бүжигчин Ц.Молор “Хичээл зүтгэл”-ийн шагналын эзэн болов.
Орчин үеийн бүжгийн төрөлд:
- Ц.Молор, О.Уянга нар Тусгай байрт шалгарав.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр16 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо