Бусад
Б.ТЭЛМЭН:МОНГОЛ ХЭВ ШИНЖИЙГ АГУУЛСАН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН РЕСТОРАН НЭЭХИЙГ ХҮСДЭГ

Хоол гэдэг үгийг сонсохоор яагаад ч юм ээж гэдэг үг хамгийн эхэнд бодогддог билээ. Энэ удаагийн ярилцлагаараа бид багаасаа ээжийнхээ хоол хийхийг харж тусалсаар том болоод тогооч мэргэжлийг эзэмшин ажиллаж буй Б.Тэлмэнг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн жил болж өнгөрсөн ур чадварын тэмцээнээс эхлүүлээд эрүүл зөв хооллолт болон ирээдүйд хоолны гудамж бүхий хороололтой болохыг хүсдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
-Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулна уу?
Намайг Б.Тэлмэн гэдэг. Техник технологийн политехник коллежийн техникчийн ангид суралцдаг. Өмнө нь тогоочийн мэргэжил боловсрол эзэмших ангид сурч төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллангаа давхар суралцдаг.
-Ур чадварын тэмцээнд хэзээнээс орно гэж шийдээд бэлдэж эхэлсэн бэ?
2018 оны Монгол ур чадварын тэмцээнд оролцоод гуравдугаар байранд орж байсан. Харин энэ жил сургуулиас ахиад оролцох санал тавиад боломжуудаар хангасан. Иймд тэмцээндээ амжилттай оролцож нэгдүгээр байранд орсон.
-Тус тэмцээнийг олон төрлийн мэргэжлээр шүүдэг шүү дээ. Тогооч мэргэжлийн хувьд бусдаасаа ялгарах ямар зүйл ажиглагдаж байв?
Бусад мэргэжилд нэг модул өгдөг бол тогоочийн мэргэжилд олон модул өгдөг. Энэ тэмцээний хувьд дөрвөн модулиар оролцсон. Тус бүрт нь цаг өгсөн тул өгөгдсөн хугацаанд, өгөгдсөн тоног төхөөрөмж дээр ажилладаг тул цаг бага байдаг. Эхний модул нь хэрчилт байсан бол хийж дуусгаад, хачир, зутан, үндсэн хоол гэсэн шат дараалсан ажлуудыг хийж оноогоо авна.
-2018 онд оролцож байсан гэлээ. Энэ жилийн тэмцээн өмнөхөөсөө юугаараа онцлог байсан бэ?
Энэ жилийн тэмцээний хувьд шүүлт нь илүү нарийвчлалтай “чанга” явагдсан. Харин өрсөлдөгчид өмнө жилийнхээс сул байгаа нь анзаарагдсан. 2018 онд оролцох үед үе тэнгийнхэн олон байсан тул арсалдаан ч ширүүн өнгөрсөн. Би төгсөөд “Root Of Coffea”-д гал тогоонд ажиллаж эхэлсэн маань надад туршлага өгч, энэ тэмцээнд давуу талтай болгосон байх.
-Хэр хүнд даалгавар өгөгдсөн бэ? Тэмцээний үеэр ямар нэг бэрхшээл тулгарсан уу?
Үндсэн хооны хувьд тахианы цээж мах болон гуяны хэсгийг ашиглан хоёр төрлийн дулааны боловсруулалт оруулж таваглах даалгавар өгсөн. Бүтэн тахиа цаанаас өгвөл өгсөн цаг минутанд тааруулан эвдээд, өөрөө хоол боловсруулан хийнэ гэсэн үг.
Шалгаруултанд оролцох явцад 10 минутанд өөрт хэрэгтэй ногоогоо цуглуулах шаардлага гардаг. Миний хуьд цуглуулсан ногоонууд маань хүмүүсийн цуглуулсантай холилдох бэрхшээл үүссэн. Түүнчлэн ажил дээрээ олон плитка зэрэг ажиллуулж сурсан хүнд ганцхан плитка дээр ажиллахад цаг төлөвлөхөөс эхлүүлээд өндөр ур чадвар шаардсан ажил байсан.
-Таныг тогооч болоход нөлөөлсөн бэ? Багаасаа хоол хийх сонирхолтой хүүхэд байсан уу?
Ээж маань энд тэндээс ном сонин, заавар зөвөлгөө дууриаж хоол хийж, турших дуртай хүн. Ер нь миний тогооч болох мөрөөдөл ээжээс маань эхлэлтэй байх. Ээж өдөр шөнөгүй хоол хийнэ. Би хажууд нь тусалсаар том болсон хойноо өөрөө хоол хийгээд сурчихсан. Бас л янз бүрийн зүйлс туршиж хоолоо амталсаар тогооч болох хүсэлтэй болсон.
Одоо бол мэргэжлээ эзэмшсэн тул өөрөө хоолоо идээд кайф авах биш хүн миний хоолыг идээд ямар царай гаргах бол гэж боддог болчихсон.Үнэхээр гоё мэргэжил.
-Төгсөөд юу хийх төлөвгөөтэй байна вэ? Ихэнх залуус гадаадад мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой болсон шүүдээ?
Төгсөөд хил нээхээр Ази тивээр аялан хооны соёлыг судалж түгээхийг хүсдэг. Миний анзаарч харсанаар том ресторануудад хоолны өвөрмөц амт хэв маяг байдаг. Тэр бүгдийг судална гэж боддог. Ирээдүйд монгол хэв шинжийг агуулсан дээд зэрэглэлийн ресторан нээхийг мөрөөддөг.
-Тогооч бүрт өөрсдийн сонирхон судалдаг хоолны хэв маяг байдаг. Таны хувьд ямар төрлийн хоолны хэв маягийг судлах сонирхолтой вэ?
Би Герман, Америкийн гудамжны хоолыг их сонирхдог. Яагаад гэвэл монголд гудамжны хоол хөгжөөгүй. Одоо л залуучууд зах зухаас нь ойлгож эхэлж байгаа. Жишээлбэл пицца, тахианы махыг бид бага байхдаа баяраар л иддэг гэж ойлгодог байсан. Монголд хоолны соёл нэлээд хоцрогдолтой. Бусад орны хувьд бол гудамжны хоол соёл болтлоо хөгжсөн. Зарим хүмүүс бүр түүгээрээ хэдийн олны танил болчихсон. Би монголд хоол хийх сонирхолтой тогооч нартай нийлж хоолны гудамж бүхий хороололтой болохыг хүсдэг.
-Ажил дээр гараад амьд харилцаанд орохоор дан ганц онолын мэдлэгээр ажиллах нь хангалтгүй байх тохиолдог гардаг. Таны хувьд хэр бэрхшээлтэй байсан бэ?
Миний хувьд ажил дээр гараад хамгийн эхэнд бие дааж сурсан. Ажил дээр анх гарахад мэдээж онолын үүднээс бүх юмаа хийх гээд зүтгэчихдэг. Гэтэл яг ажил дээр онол практик хоёр сурдаг. Манай сургуулийн хувьд жилдээ нэг удаа дадлага хийлгэдэг учир тодорхой мэдлэг, чиг баримжаа өгч чаддаг. Өөрөө ажлын байран дээр гараад бие даах үед их ачаалал ирдэг. Энэхүү газар надад гал тогооны бүх зүйлийг итгэж даатгасан учир их боломж гаргаж өгсөн гэж боддог. Өөрөө ногоо захиж, менюгээ боловсруулдаг. Маш их зүйл сурсан. Ачаалалтай үед заримдаа гомдол гардаг. Миний бодлоор хүн алдаж байж илүү сайн сурдаг байх. ргийн тайлбар: “Монголчууд сонгино, төмс, манжин, лууванг хоолондоо их ашигладаг. Гэтэл цардуул ихтэй хүнс махтай холилдох юм бол цаанаасаа хоол шингээлт удааширна”. Улаанбаатар хот. 2020.11.02. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан
–Та ямар хоолыг “бардам” хийдэг вэ? Өөрөөр хэлбэл хамгийн сайн хийж чаддаг хоол тань юу вэ?
Би махан төрлийн хоол сайн хийдэг. Үхрийн мах, тахианы махан хоолнууд дээр сайн ажилладаг. Ер нь Европ төрлийн хоолнууд гэсэн үг. Мах судлаад үзэхээр их сонирхолтой зүйл олонтой /инээв/.
-Тогооч хүний хувьд олон хүнтэй ажиллаж судалгаа сайн хийх шаардлага гардаг байх. Таны бодлоор монголчууд хэр зөв хооллодог вэ?
Хүмүүсийг ажилдаад байхад монголчууд нарийн ногоо бага иддэг. Би хоол хийхийн хажуугаад фитнессээр хичээллэдэг тул эрүүл хооллолтыг түлхүү судлах болсон. Хүн өдөрт хэдэн удаа хоол идэх ёстой, түүнийгээ хэрхэн шингээх, хэдэн цаг амрах гээд судлаад эхлэхээр бараг эмч шиг санагддаг /инээв/. Монголчууд сонгино, төмс, манжин, лууванг хоолондоо их ашигладаг. Гэтэл цардуул ихтэй хүнс махтай холилдох юм бол цаанаасаа хоол шингээлт удааширна. Иймд нарийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэвэл асар их ашиг тустай. Будаа агшааж хэрэглэхдээ ч дан цагаан будаа гэлтгүй гурвалжин будаа, шар будаа зэргийг холиод хэрэглэчихвэл хамаагүй эрүүл хоол болно.
-Хүмүүст зөв хооллолтын талаар бяцхан зөвлөгөө өгвөл?
Өдөрт таван удаа хоолож байх хэрэгтэй. Хооллоно гэдэг нь заавал хүнд хоол ид гэсэн үг биш. Самар, үзэм, салат, жимс зэргийн хөнгөн зууш хэрэглэвэл сайн. Түүнчлэн хоол хийхдээ наран цэцгийн тосноос татгалзаж коконатын юмуу масло хэрэглэж хэвшээрэй. Хүмүүс шөнө өлсвөл жимс идэхээс татгалзаарай. Учир нь сахрын агууламж өндөртэй. Түүнчлэн хооны дараа биш өмнө нь жимс идвэл хоолны шингэц сайжирдаг.
-Таны бодлоор тогооч хүмүүст нийтлэг ямар араншин байдаг вэ?
Нийтэч болчихдог. Гал тогоонд байгаа хүмүүс, зааланд байгаа хүмүүс, түгээлтийн хүмүүс гээд олон хүнтэй харьцаж байгаа тул цаанаасаа нийтэч болдог. Гарын хөдөлгөөн шаламгай болж зохион байгуулах чадвар сайжирдаг.
-Ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна?
-Хүн бүр алдаа гаргадаг. Тэр тусмаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж буй хүмүүс жижигхэн асуудлыг зүгээр сануулаад өнгөрдөг байгаарай. Маш жижигхэн алдаан дээр том асуудал үүсгэж цахим сүлжээнд их муулж бичих тохиолдол байдаг. Тиймээс эхлээд тогоочийнхоо үгийг сонсож сураасай гэж хүсэж байна. Баярлалаа.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй