Сонин хачин
НЬЮ-ЙОРК ХОТЫН ДАЙТАЙ ТОМ МӨСӨН ХАВТАН ӨМНӨД ТУЙЛААС САЛЖЭЭ

Өмнөд туйлын мөс хагарч, 127 мянган га буюу Нью Йорк хотын газар нутгаас том талбайтай, 150 метр зузаан мөсөн хавтан салан хөвжээ.
Хагарал Нэгдсэн Вант улсын судалгааны баазын ойролцоо өнгөрсөн долоо хоногт болсон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар анхны жижиг хагарлыг арав орчим жилийн өмнө илрүүлж байсан аж. Хагарал аажмаар томорч, өөр өөр цэгүүдэд үүссээр нэгдүгээр сард улам хүчээ авч, өдөрт нэг км орчим урт цуурал үүсэх болжээ. Удалгүй энэ сарын 26-нд зааг улам өргөссөөр маш том хэмжээтэй мөсөн уул үүсэн өмнөд туйлаас нэгмөсөн салжээ.
Хиймэл дагулаас авсан зургуудын мэдээллийг үзэхэд өмнөд туйлын тус хэсэг 35 жилийн турш тогтвортой байсан ч сүүлийн үед эрчимтэй цуурч эхэлсэн байна.
Зарим мэргэжилтнүүд болсон явдлыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон өмнөд туйлд байгуулсан баазын үйл ажиллагаатай холбон үзэж байгаа юм. Гэвч өдгөө өмнөд туйлын судалгааны баазаар хүн ажиллахгүй байгаагаас гадна өвлийн улирал үргэлжилж байгаа учир цаг агаар Цельсийн -50 хэмээс доош байгаа аж. Тийм нөхцөлд мөс хагарч, цуурах нь хачирхалтай үзэгдэл хэмээн эрдэмтэд үзэж, чухам юу болсныг тогтоохоор судалж эхэлжээ.
Ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд салсан мөсөн уул задгай далайд хөвөн одох эсэх нь одоохондоо мэдэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: DAILYMAIL

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
