Бусад
Г.БУЯНДОРЖ:ХАРИУ ӨГӨХГҮЙ БОЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ ӨЛСГӨЛӨН, СУУЛТ ЗАРЛАНА

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, түүний нөхөр “Ноёд” группийн захирал асан Г.Буяндорж нар хоёр хүү болон өмгөөлөгчийн хамт хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр анх удаа гэр бүлээрээ олны өмнө ил гарч байгаа нь энэ. “Ноёд” группийн захирал асан Г.Буяндорж холбоотой хэрэг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд шийдэгдэхгүй үргэлжилсээр яваа. Тэгвэл тэр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа цагдаа, прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нартай ёс зүйн хариуцлага тооцохыг хүсч байгаа учраас Улсын прокурорын ерөнхий газарт шаардлага хүргүүлж байгаагаа дуулгалаа. Мөн Хэлмэгдэсдийн хөшөөний өмнө гэр бүлээрээ суулт зарлахаа мэдэгдэв. Г.Буяндорж 1996 онд “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшн”-ыг байгуулсан билээ. Тэрбээр хурлын эхэнд “Би гэр бүлээ эрсдэлд оруулан байж энд хэвлэлийн хурал хийж байна. Би болон миний хань, хүүхдүүд маань энэ хэвлэлийн хурлыг хийснээрээ аюулд орж болзошгүй. Маш удаан бодсоны эцэст та бүхний өмнө гарч ирлээ. Олон жилийн далд яргалал, хэлмэгдүүлэлтээ зогсоохыг хүсч байна” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. 2014-2020 оны хооронд энэ хүн Хятадад амьдарч байсан. Гэтэл коронавирусийн улмаас хил хаалттай байхад даваад л ороод ирж байна. Хэрхэн, яаж орж ирсэн нь тодорхойгүй. Хятадаас утсаар ярьж, прокуроруудыг удирдаж, намайг хорьж, цагдуулж байсан нь дээд шүүхийн шийдвэрээр хөдлөшгүй батлагдсан. 47 тэрбум төгрөг угаасан атлаа нэг ч төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй, энэ хүн. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд
2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
Нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.
Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Манай гэр бүл өнөөдрөөс /өчигдөр/ дээрх хөшөөний өмнө суултаа эхлүүлэх юм. Ингээд 72 цагт хариу өгөхгүй бол би өлсөглөн зарлаж, гэр бүл маань суултаа үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчсөөр ирлээ. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна. 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Мөн би эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлана. Шан Ду Шэнь Монгол Улсад нэг ч удаа татвар төлөөгүй. Надад санхүүгийн ноцтой баримтууд бий. Гэхдээ би прокурорт итгэхгүй байгаа учраас өгөхгүй. Шууд ил гаргахгүй. Хэрвээ миний шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулах юм бол би баримтаа тэр ажлын хэсэгт багтсан хүмүүст өгч, дэмжлэг үзүүлж ажиллана. Дээр дурдсан хэрэгт Ц.Батболд, Ц.Алдархишиг, С.Билэгт, Ж.Сандагсүрэн, С.Батжаргал, Ш.Хосбаяр, З.Шүрэнчулуун зэрэг прокурор оролцож намайг 10 жилийн турш далд яргаллаа. Харин би цагдаа нартаа баярлаж байна. Тэд энэ хэрэг дээр маш сайн ажилласан учраас талархал илэрхийлэх хэрэгтэй” гэв.
Тэгвэл түүний гэргий, гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, таван удаа хоригдож, 409 хоног хорьж, хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн миний ханийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг Монголын төр хамгаалалтдаа аваач гэж хүсье. Хэлмэгдэх ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Оюуны болон сэтгэл санааны яргалал Монголд үнэхээр гаарчээ. Монгол төрийн нэрийн доор хамгаалалтад байгаа луйварчин, шуналтан, хулгайч нараасаа хэзээ салах вэ. Хонгилын бүлэг прокурор багаараа яаж ажилладгийг өнгөрсөн жилүүдэд биеэрээ мэдэрч туулж явна. Гэр бүлээрээ дэнчин тавьж хонгилын прокурорын эсрэг үгээ хэлж байна” хэмээн ярилаа.
Г.Буяндоржийн хувьд “Ноёд групп” ХХК болон охин компани болох “Ноёд констракшн”-ы эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулжээ. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь Г.Буяндоржийг удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьсон байдаг. Ингээд уг хэргийг “шалгаж байна” гэж явсаар 10 жилийн хугацаа өнгөрчээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо