Бусад
ӨРНИЙН ЗУРХАЙ: ИХРИЙНХНИЙ АЖИЛ ҮЙЛСТ ТААТАЙ ӨДӨР

Хонь
Өдрийн эхний хагаст чухал асуудлууд, томоохон худалдан авалтаа шийд. Гэсэн хэдий ч та болгоомжтой байж, үрэлгэн байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хууран мэхлэх магадлалтай. Үдээс хойш танаас их хүчийг шаардана.
Үхэр
Энэ өдөр харилцан ойлголцох, буулт хийх хүсэл огт үгүй болно. Тиймээс удирдлага эсвэл төрийн байгууллагад хандах болвол биеэ барьж, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Санаагаар бүү унаарай. Өмнөө тулгараад буй саад бэрхшээлийг даван туулж чадна.
Ихэр
Аливаа ажил үйлст таатай өдөр. Таны санасан бүхэн амьдралд биелэлээ олох боломжтой. Энэ өдөр сайн ойлгодоггүй ажил хэргийг зоригтой эхлүүлээрэй. Ямар нэгэн эрсдэл гаргасан ч хожих магадлал бий.
Мэлхий
Гэрийн ажилд нэгэн хэвийн байдлаас татгалзаж, шинэчлэл, шинэ санаа гаргаарай. Бусдын тусламж өчүүхэн мэт санагдсан ч бүү татгалзаарай. Санхүүгийн хувьд энэ өдөр таны хувьд тун таатай байх болно.
Арслан
Арслангууд аливаа худалдаа арилжааг амжилттай хийнэ. Зохиолч, сэтгүүлч, зураач, хөгжимчин зэрэг уран бүтээлч арслангуудыг ихээхэн урамшуулал хүлээж байна. Амралт, ажлаа хослуулахыг зөвлөж байна. Хэрэв хөдөө томилолтод явуулвал та өөрийгөө азтайд тооцоорой.
Охин
Та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхээс гадна хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх болно. Өнөөдөр таныг таатай гэнэтийн бэлэг хүлээж байна. Тухайлбал, та гэнэт өв хөрөнгө өвлөх, хэдийнээ мартсан зээлийг тань буцаан өгч магадгүй. Аз гэгч зүйл танд ирэхгүй байсан ч таны ажилч, хичээнгүй зан үр шимээ өгнө гэдэгт бүү эргэлзээрэй.
Жинлүүр
Таны дотоод ертөнц өнөөдөр уламжлалт бус орчин, шинэ мэдрэмжийг шаардаж магадгүй. Гэхдээ хэн нэгний нөлөө сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулж байна. Энэ өдөр найз нөхөд, хайртай хүмүүс тань танаас тусламж хүлээж байна.
Хилэнц
Таны амин хувиа хичээх байдал, хэрэгцээтэй хүмүүст л үйлчлэх нь гэр бүлийнхний тань дургүйцлийг хүргэж болзошгүй юм. Мөн чанар тань юуг хүснэ, түүний дагуу үйлд. Таагүй үйл явдлууд алсрах магадлалтай. Унтахынхаа өмнө зугаал, халуун усанд ор, эсвэл нэг аяга бүлээн сүү, цай уухыг хичээ.
Нум
Азтай өдөр. Од гарагс танд хайр сэтгэлийн асуудлаа шийдэхэд санаанд оромгүй тус болно. Маш таатай нөхцөл байдал бүрджээ. Санаачилгыг гартаа авч, хүнээс тусламж хүлээлгүй бүхнийг өөрөө хийхийг хичээгээрэй.
Матар
Сэтгэл татам байдал, ухаан танд амжилт авчирна. Түншээ бүү буруу хардаарай. Нөхцөл байдлыг буруу үнэлэх нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй юм. Хайр сэтгэлийн асуудлаар гэнэтийн шийдвэр гарахыг үгүйсгэхгүй.
Хумх
Шинэ бодол, үйлдлүүдийг эрхэмлэ. Энерги өөрчлөгдсөн, нууц мэдлэг олж авсан өдөр болно. Ёс суртахууны хувьд ариуслын өдөр. Өвөрмөц зүйл, үрэлгэн байдалд бүү дурла. Хувь хүний онцлог шинж чанараа бүрэн илэрхийлэхэд өндөр амжилтад хүрэх боломжтой.
Загас
Авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж байгаад гадуур яваарай. Олон хүнтэй газраар явах, хэлэлцэх зүйлсээ нарийн дагахгүй байх зэрэг нь танд сөрөг нөлөөтэй. Мэдээллээ хуваалц. Ажилдаа олон аргыг ашигла. Зөвхөн шийдвэр гаргах түвшний ажилд л яар.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.