Бусад
АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН ХҮНИЙГ ЯАЖ ШИЙТГЭХИЙГ НЬ Л ХАРЪЯ

Х.өлзий
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч коронавирус covid19 туссан хүний шинжилгээний эерэг хариуг өөрчилж, үүнийхээ төлөө 60 мянган төгрөг авсан гэх мэдээлэл тархаад удаагүй байна. Ийм булай үйлдлийг ганцхан ч биш хэд хэдэн сувилагч холбогдсон гэх.
Монгол улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга с.амарсайхан үүнийг батлаад энэ хэргийг шалгаж байна гэчихлээ.
Тэгэхээр энэ бүлэг этгээд хэдэн хүний шинжилгээний хариуг ингэж өөрчилсөн юм, тэр хүмүүс нь хаагуур явж хэчнээн хүнд тэр өвчнөө халдаасан юм гээд олон зүйлийг эрх баригчдын энэ шалгалт тодорхой болгох нь гэж ойлгож байна.
Гэхдээ эрх баригчдын, ялангуяа ман-ын дарга нарын ийм шалгалт өчнөөн удаан үргэлжилж хэрэг явдал мартагдсаны хойно “буруугүй байлаа” гэж гардгийг бид туршлагаараа мэднэ дээ. Сонгуулиар гарсан будлианыг бүр хойтон жил нь гаргаж байсныг олон нийт мэднэ. Харин дэлхий дахиныг хамраад байгаа аюулт халдварт өвчний үед улс орон, ард түмнийхээ эсрэг ажиллаж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлэн хүмүүсийн хэргийг авлигад автсан энэ төр, хууль сахиулагчид, шүүх хэдий хугацаанд, хэрхэн яаж шийдэхийг л харах үлдлээ.
Монгол улсын шадар сайд с.амарсайханы хэлснээр бол улс эх орон, ард түмнийхээ бүр цаашлаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ хүмүүс нэгээр тогтохгүй сувилагч гэнэ. Уг нь сувилагчийн тангараг гэж байдаг юм байна. Энд “…үйлчлүүлэгчийнхээ зовиур шаналал, эмгэгийг анагаахын төлөө эрдэм мэдлэг авъяас чадвараа дайчлан ажиллахаа….эх орон ард түмнийхээ өмнө андгайлан тангараглая” гэсэн байна. Тангараг гэдэг зүгээр нэг уншаад өнгөрдөг зүйл биш….уг нь. Худалдаачин хүн нэг л хальт гишгэхэд хулгайч болдог гэсэн нэг үг бий. Үүнлүгээ тангаргаасаа нэг л удаа няцаж, нэг л хазгай гишгихэд урвагч болно.
Энэ үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх талаар монгол улсын эрүүгийн хуульд хоёр ч зүйл заалт байна. Гэвч бүхэлдээ авлигад автаж, хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон манай хууль сахиулагчид яаж шийдэх юм бол, энэ хуулиа хэр мөрдөх юм бол.
Монгол улсын эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн зургадугаар зүйлд “бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байх юм.
Гэхдээ энэ бас юу ч биш. Яагаад гэхээр тэр эмч сувилагч нар зүгээр ч нэг гэртээ хэвтэж байгаа, юм уу тусгаарлалтад байгаа хүний шинжилгээний хариуг засч өөрчлөөгүй, ийш тийш зорчих хүмүүсийн шинжилгээний хариуг өөрчлөн мөнгө төлбөр авч, гайт коронавирусыг өөр нутаг орон, газарт тархах аюултай нөхцөл байдал бий болгосон. Үүнийг харгалзан, хүндрүүлж авч үзвэл эрүүгийн хуулийн огт өөр зүйл анги болоод явчихна.
Энэ нь эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн зургадугаар зүйл буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу “хорлон сүйтгэх” гэдэг гэмт хэрэг болоод “монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл анги болно.
Ургуулан бодвол гэдэг шиг бүр цаашилбал хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болно. Дэлхий даяараа энэ гайт өвчний эсрэг тэмцэж, хэн яаж хаанаас эхлэн яаж тараав гээд мөрдөн шалгаж, судалж шинжилж байгаа энэ үед ийм хэргийг хэдэн хуульч, прокурор, шүүгч зүгээр нэг хэдэн төгрөг аваад толгойг нь илээд өнгөрөхгүй байгаасай л гэж олон нийт харж байна. Тэр хэдэн сувилагч нь ман-ын гишүүд, эрх баригчдын хэн нэгнийх нь ах дүү, хамаатан садан, нууц амраг нь биш байгаасай хэмээн залбирнам.
Эх сурвалж “Монголын Мэдээ” сонин
Дугаарын 60 мөр

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм12 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо