Сонин хачин
ЕВГЕНИЙ ЖЕРБАЕВ: МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАХГҮЙ

Энэ жилийн ОХУ-ын АШТ-д 70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Евгений Жербаев нэгэн ярилцлагадаа Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахад бэлэн байгаагаа хэлсэн талаарх мэдээ Монгол, Орос, ялангуяа Буриадын хэвлэлээр сүүлийн үед их гарсан билээ.
Саяхан Евгений Жербаев Буриадын Ариг Ус телевизэд ярилцлага өгөхдөө энэ мэдээг үгүйсгэсэн байна.
-Таныг гадаад орны иргэншил авч, барилдах гэж байгаа талаар сүүлийн үед их яригдлаа.
-2017 онд өгсөн нэг ярилцлагаас манай хэвлэлүүд таслаж аваад намайг Монголын нэрийн өмнөөс барилдах гэж байна гэж бичсэн байсан. Монголд тэр мэдээ нь бас гарсан гэсэн.
-Ер нь Монгол, бусад гадаад орноос урилга хүлээн авч байсан уу?
-Үнэнийг хэлэхэд ямар ч урилга ирж байгаагүй.
2021 оны улсын аваргаар Евгений Жербаев олимпын бус 70 кг-ийн жинд барилдсан. Түүний дасгалжуулагч нар Евгенийг 74 кг-ийн жинд 2024 оны Парисын олимпын шигшээд багтахын төлөө өрсөлдөнө гэж ярьсан байна.
Евгений Жербаев УАШТ-ий мөнгөн медаль хүртэж, 200 мянган рублийн шагнал хүртсэн. Энэ шагналаа байр авахад зориулан, хадгална гэж сэтгүүлчид ярьжээ.
Евгений Александрович Жербаев 26 настай. Улаан-Үд хотод амьдардаг. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 1 мөнгө, 2 хүрэл медальтай. 2015, 2020 онд Иван Ярыгиний тэмцээнээс хүрэл медаль авч байв.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
