Энтертайнмент
МОНГОЛ БҮСГҮЙН БҮТЭЭЛ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ШАЛГАРЧЭЭ

Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Women In Jazz” олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ. Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон тухай баярт мэдээг дуулгалаа. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдах аж.
Авьяаслаг хөгжимчин Э.Шүтээн хамтлагиийнхантайгаа өмнө нь Герман улсад болсон жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Одоо 22 настай тэрбээр “Элбэрэл”, “Гэргий” зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм.
News.mn сайтад өмнө нь өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би өнгөрсөн 2020 оны есдүгээр сард Герман улсын Мюнхен хотын Хөгжим, тайзны урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр Германы эрдмийн солилцооны албаны бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, магистрын зэргээ амжилттай хамгаалсан.
Одоо жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь магистраа удахгүй хамгаалах гэж байна. Өнгөрсөн намраас эхлээд их сургуулиас олгодог хамгийн өндөр зэрэг буюу ахисан түвшний жазз төгөлдөр хуурын мастер класст, бас Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгтэйгээр давхар сурч байна. Энэ зун төгсөлтийн тоглолтоо хийнэ” хэмээн ярьсан билээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй