Connect with us

Бусад

Г.УУГАНЦЭЦЭГ: ГАДААДАД ОЧИЖ ГОО САЙХНЫ АППАРАТАНД ОРДОГ БАЙСАН БОЛ ОДОО “QUEENS MED” КЛИНИК ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн

-

  “Аппаратны тухай үнэнийг өгүүлэхүй” сэдвээр Күинс Мед эмнэлэгийн захирал, АУ-ы доктор, арьс гоо заслын эмч Г.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Танай “Queen’s med” клиник байгуулагдаад нэг жил болж байгаа юм байна. Танай хамт олонд 1 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа таньд. Бид дэлхий нийт төдийгүй, улс эх оронд маань нүүрлэсэн цар тахлын үед байгуулагдаж энэ үед ажиллаж амьдарлаа. Нилээн хүндхэн сорилттой тулгарсан ч манайхыг зорин ирдэг, бидэнд итгэдэг үйлчлүүлэгчдийнхээ ачаар энэ үеийг амжилттай давлаа. Бас нэг сайн тал нь хамгийн муу нөхцөл байдлын үед ч хэрхэн тэсч гарах зөв зохион байгуулалт, зөв менежментийг сурлаа даа.

-Арьс гоо заслын салбарт маш олон төрлийн аппаратны үйлчилгээнүүд  нэвтэрч байна. Эдгээр аппаратны  талаар товч танилцуулж өгнө үү?

Арьс гоо заслын салбарт маш олон төрлийн аппаратны үйлчилгээ  нэвтэрч байна. Жишээ нь булчин өргөж, арьс чангалах HIFU технологийн аппарат , лазер эмчилгээнүүд (Fractional CO2 лазер, Rubi, Alexandrite, Diode) , мөн бичил зүүн  радио давтамжийн долгионы эмчилгээ  /MNRF/, агаарын өндөр даралтын тусламжтай  эмийн уусмалыг арьсны гүний давхарга руу нэвчүүлж арьс өргөх Airjet аппарат гэх мэт  маш олон төрлийн аппаратны үйлчилгээнүүд хийгдэж байна. Эдгээр нь бүгд өөр өөрийн онцлогтой, үйлчлэх хүрээ үзүүлэх үр дүнгээрээ өөр байдаг.

-Танай эмнэлэгт хийгдэж байгаа HIFU технологиор хийгддэг эмчигээний  давуу тал болон онцлог нь?

Манай “Queen’s med” клиникт хийгддэг HIFU технологийн “6D ULTRA MAX”,”ULTRA SKIN PRO” гэсэн 2 аппарат байдаг. 5-6 жилийн өмнө хүмүүс гадны улс орныг зорин уг аппаратны үйлчилгээнд ордог байсан бол одоо эх орондоо дэлхийн чанарт нийцсэн аппаратанд орох боломжтой болжээ. Уг аппаратанд дэлхийн маш олон одууд  жил бүр орж залуу насаа хадгалж  байдаг. Жишээ нь: Kim Kardashian, Jennifer Lopez, Madonna зэрэг одууд энэ төрлийн аппаратанд ордогоо ил тод хэлж реклам сурталчилгаанд нь тоглодог. Манай эмнэлэгт нийт 300-д хүн уг аппаратны үйлчилгээнд орсон байгаа. Сэтгэл ханамж нь 80-90%-н  үр дүнтэй байгаа.

Манай эмнэлэгт хийгдэж байгаа 6D ULTRA MAX, ULTRA SKIN PRO  аппарат нь Солонгосын 2020 оны хамгийн сүүлийн үеийн аппарат бөгөөд хүч болон цохилтын тоогоороо илүү,  мөн тухайн хүний  өвдөлтийн босгод тохируулж хийгддэгээрээ  онцлогтой байдаг.

-HIFU технологийн аппарат эмчилгээ нь хэрхэн хийгддэг вэ? Хэр удаан хугацаанд хийгддэг үйлчилгээ вэ?

– HIFU технологи гэдэг нь High intensify focused ultrasound буюу хэт авиан эрчимжүүлсэн долгионыг ашиглан 60-70 хэмийн дулааныг арьс булчин хоёрын хооронд орших холбогч эдэн  SMAS давхаргад нэвчүүлж, булчинг чангалж, суларсан арьсыг өргөн, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг аюулгүй, мэс заслын бус технологи юм. Уг аппаратны үйлчилгээ нь 2 цаг орчим үргэлжилнэ. Мэс заслаас айдаг, утаснаас айдаг тэгсэн мөртлөө унжилтаас сэргийлэхийг хүсдэг дундаж насны хүмүүст илүү тохиромжтой байдаг. Багавтар сулрал, унжилттай хүмүүст жилдээ 1 ороход болно. Харин нас нилээн явсан унжилт ихтэй хүмүүст 6 сарын зайтай 2-3 орохыг зөвлөдөг. Ер нь гадуур аппаратанд ороод 5-10 насаар залууж гэж эмнэлэгүүд  рекламддаг. Тэгэхээр реклам л бол реклам. Арай л дэндүү хэтрүүлэгтэй реклам хийгээд байх шиг санагддаг. Аппаратны үйлчлэх хүрээ 1-2 жил л байдаг.

-HIFU технологиор хийгддэг эмчилгээ нь коллагены нийлэгжилтийг хэрхэн идэвхижүүлдэг вэ?

-Тухайн аппарат нь арьсны гүнд үйлчлэх 4,5мм , 3мм, 1,5мм гэсэн 3 төрлийн хошуутай. 4,5мм хошуу арьс булчин хоёрын хооронд орших SMAS  давхаргыг чангалдаг бол  3мм хошуу  жинхэнэ арьсан давхаргын доод хэсэгт үйлчилж коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.1.5мм хошуу жинхэнэ арьсан давхаргын дээд хэсэгт үйлчилж коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Аппарат  нь  технологийг ашиглаж хийж байгаа учраас тодорхой үйлчлэх хүрээтэй байдаг. Тиймээс судалгаанаас харахад энэ төрлийн аппаратууд нь 60-70%-н үр дүнтэй байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд минь аппаратыг гараар  татаж оёдог мэс засал эсвэл утас татахтай зүйрлүүлж болохгүй байх нь ээ.

-Маш олон төрлийн HIFU технологийн (3D, 4D…гэх мэт ) аппаратууд байна. Эдгээрийг сонгохдоо яг юуг нь онцолж сонгох ёстой вэ?

1-т тухайн аппарат нь хэр чанартай , баталгаатай аппарат вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Аппарат  чанартай байх тусмаа үр дүн маш сайн гарна.

2-т тухайн эмчийн ур чавдараас их шалтгаална. Хүн бүрийн нүүрний хэлбэр, унжилт, өөхөн давхарга өөр өөр байдаг учир үүнийг үнэлсний дагуу маш нарийн мэдрэмжээр энэхүү аппаратны эмчилгээг хийнэ.

3-т тухайн хүний нүүрний онцлогоос шалтгаална. Том нүүртэй булцгар хацартай хүнд утаснаас илүү аппарат нь үр дүнтэй байдаг.

-6D ULTRA MAX аппаратны үйлчилгээ нь хэдэн наснаас хийгддэг вэ?  

-Уг аппаратанд 25 наснаас дээш насны хүмүүс орох боломжтой. Ялангуяа 30 наснаас эхэлж коллагены нийлэгжил буурдаг учир арьс уян хатан чанараа алдан суларч, унждаг. Тиймээс HIFU технологийн аппаратанд орсноор нүүрний булчин чангалж, суларсан арьсыг өргөн, коллагены нийлэгжлийг нэмэгдүүлснээр залуу төрхөө илүү удаан хадгалах боломжтой. Ер нь л хэт арьсаа унжихаас өмнө орж байх хэрэгтэй. Нэгэнт хэт их унжиж суларсан бол юу ч нэмэргүй зөвхөн мэс засал л хэрэгтэй байдаг.

-6D ULTRA MAX аппаратны үйлчилгээнд  ямар хүмүүс орвол илүү тохиромжтой вэ?

-HIFU технологийн аппаратанд  нүүрний өөх, булчингийн масс  ихтэй булцгар хүмүүс орвол илүү тохиромжтой байдаг. Булчин өргөхөөс гадна дулааны үйлчилгээ нь өөхөн давхаргыг багасгадаг тул махлаг булцгар хацартай хүмүүст үр дүн сайтай.

Мөн нүүр болон хүзүүнд үрчлээ үүссэн, хамар уруулын гурвалжин, завьжны нугалаас унжсан, хацрын унжилт ихтэй, давхар эрүү үүсч унжилт үүссэн бол уг аппаратны үйлчилгээнд орох хэрэгтэй. Зөвхөн хөгшрөлтийн эсрэг арьсны  коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор бас орж болно.

-Тэгвэл уг аппаратыг ямар хүмүүст зөвлөдөггүй вэ?

Тухайн хүний нүүрний онцлогоос шалтгаалж  нүүрний өөхжилт хэт багатай хүнд, мөн нүүрний арьсанд ил шархтай, хүнд хэлбэрийн буглаа, батга, арьсны идээт үрэвсэлтэй хүнд эсрэг заалттай.

Хоёрдогчоор бусад эрхтэн системийн  (гавлын дотоод даралт ихсэх өвчинтэй, эпилепси, энцефалит, зүрхэндээ стент тавиулсан, хорт хавдар, чихрийн шижин, арьсны холбогч эдийн өвчин, бамбай булчирхайн) өвчтэй  бол  Hifu технологийн аппаратанд орж болохгүй.

-Аливаа үйлчилгээнд ороход хамгийн чухал нь үр дүн байдаг шүү дээ. Тэгвэл уг аппаратанд ороод хэр хугацааны дараа үр дүн гардаг вэ?   

-Манай аппаратанд ороод үр дүн гарсангүй гэх хүн бараг гардаггүй. “6D Ultra max” бол HIFU технологийн аппаратууд дундаас хамгийн үр дүнтэй нь. 6-11 шугамаар долгионоо гаргадаг жигд цохидог. Өвдөлт харьцангуй багатай гээд олон давуу талуудтай. Аппаратанд орсны дараа тухайн хүний онцлогоос шалтгаалан  нүүрний булчин чангарч, суларсан арьс өргөгдсөнөөр 20-30%н үр дүн хийсний дараа шууд гарна. Мөн коллаген ,эластинууд задарч  арьсан доор үрэвслийн процесс өрнөснөөр шинэ коллаген, эластин нийлэгждэгтэй холбоотойгоор хамгийн багадаа 3 сарын дараа 60-70%н үр дүн гарна. Үр дүн нь тухайн хүний нас арьсны онцлогоос шалтгаалж 1-2 жил хүртэл үргэлжилнэ.  Бидний туршлагаас харахад 1 хүн л үр дүнгүй бна гэсэн. Гэтэл тэр хүн маань 5 сарын хугацаанд хөл хорионоос болоод бараг 10кг таргалсан бсан. Хэрэв та гоо сайхны ямар 1 процедур хийлгэсэн бол жин нэмбэл үр дүнгүй болдог.

 Нүүрний тарилга эмчилгээ, арьс өргөх коллаген үүсгэгч утастай хавсарч хийлгэвэл аппаратны  үр дүн улам сайжирдаг.

-Аппаратанд орсны дараа баримтлах дэглэм байгаа юу? Юуг анхаарвал чухал вэ?

-Аливаа эмчилгээ үйлчилгээнд орсны дараа хамгийн чухал зүйл бол эмчилгээний дараах  дэглэм байдаг . Тиймээс HIFU технологийн 6D ULTRA MAX аппаратанд орсны  дараа тодорхой хэмжээгээр арьс чийгээ алддаг учир хувь хүний арьс  арчилгаа их чухал. Мөн антибиотикийн хэрэглээг эхний 14 хоног хязгаарлах хэрэгтэй. Учир нь арьсанд явагдах коллагены задрал болон нийлэгжлийг бууруулдаг.

Эцэст нь хэлэхэд юу ч хийлгэхгүй байснаас өөрт тохирох ямар 1 юмыг заавал хийлгэж байгаарай. Тэгж байж л хөгшрөхгүй залуу байдлаа хадгална шүү дээ.

Өөрийн эмнэлэгт хийгдэж байгаа HIFU технологийн аппаратны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Танай аппаратны үйлчилгээнд оръё гэвэл хаана хандах вэ?

Манай хаяг: 13-р хороолол Натурын баруун талд ”UB TOWER” оффисын 6 давхарт 602 тоот. Утас: 80905848,99025081,99645848

 За танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм8 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент9 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр9 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр10 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм10 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм10 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим