Connect with us

Энтертайнмент

Ч.БАЯРМАА: ГАРГАЖ БАЙГАА УРАН БҮТЭЭЛ БОЛГОН МААНЬ АМЖИЛТ АВЧИРДАГ

Нийтэлсэн

-

Д.Гэгээ

 

БНАСАУ-ын “Хаврын баяр “наадмын Гранпри болон дөрвөн удаагийн мөнгөн цомын эзэн, орос дууны мэргэжлийн дуулаачдын тэргүүн байрын шагналт, ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны “Чамайг үдье” амрагийн дууны тэргүүн байрын шагналт   ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр Ялалтын баярыг угтаж шинэ уран бүтээлүүд хийсээр буй. Түүний ээж “Амрагийн дуугаараа”олондоо танигдсан МУГЖ Л.Цэрэнпил агсан, МУГЖ  Ч.Туул, МУГЖ Ч.Тунгалаг гээд бүгд монголын  урлагт хувь нэмрээ оруулж яваа алдартнууд билээ.

-Хоёулаа  яриагаа сүүлийн үеийн уран бүтээлээр тань эхэлье. Үргэлж л уран бүтээлийн олз омогтой байдаг дуучны нэг шүү дээ?

Миний хувьд цэрэг эх орны болон орос дуунуудыг эх хэл дээр нь дуулдаг. Энэ хүрээнд удахгүй тавдугаар  сарын 9 -нд болох  Ялалтын баярт зориулж  Эдуард Колмановский ”Алёша”, Кирилл Молчанов “Намайг хүлээгээрэй би заавал эргэж ирнэ”,” Соловьёв Седой “Москва ормын үдэш”, Пуччины “Тоска” дуурийн “Тоскагийн ари” А.Дворжак “Лусын дагина” дуурийн Лусын дагинын ари, Х.Билигжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн “Цэрэнлхамын ари” Дж Верди “Травиата” дуэт зэрэг Итали, Чех, Орос монголын том том зохиолчдын сонгодог бүтээл дээр түлхүү ажиллаж байна. Мөн саяхан Монгол Улсын консерваторын магистр  хамгаалсан. “Амраг”-ийн дуугаа ЦДБЭЧ-ийн залуу дуучин Мөнхэрдэнэд өвлүүлж клип хийлгэсэн. Улмаар БНАСАУ-ын Хаврын баярт зориулж  “Пхеньянын шөнө” дуугаа бичүүлсэн. Цаашид гадаадын алдартай дуунуудыг хэл хэл дээр нь дуулж бичүүлнэ. Энэ мэтээр уран бүтээлээ хийж байгаа.

-Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн тайз, тоглолт  гэвэл?

-Бүхий л тоглолтондоо сэтгэл хангалуун байдаг. Энэ дундаас өөрийгөө  ямар хэмжээний дуучин бэ, би хаана явж байна вэ гэдгээ мэдэхийг хүсдэг. Монголдоо бол олон гадаадын тоглолтонд оролцож ялангуяа гадны зочдод тухайн орных нь  дууг эх хэл дээр нь дуулж сонирхуулдаг. Тийм учраас би хилийн чанадад буюу гадаад оронд дуулах дуртай. Тэд дуу болгоныг маань үнэ цэнэтэйгээр хүлээж авдаг. Учир нь дандаа тэдний хүсэн хүлээсэн дууг дуулдаг юм. Энэ утгаар  дуучин хүний мөрөөдөл хязгааргүй. Баярмаа гэж хэн бэ тэр л уран бүтээлийн өнгө аясаараа  явж байгаа.

-“Амрагийн” дуугаараа олноо алдаршсан МУГЖ ээж Л. Цэрэнпил гуай монголын ард түмний хайртай дуучны нэг байлаа. Түүний үргэлжлэл болсон эгч нар чинь гээд л …… Тэд дүүдээ багагүй зөвлөдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Би ажил үйлс, амьдралаараа үлгэр дууриал болсон сайхан ах эгчтэй. Ээжийг өөд болсноос хойш тэд  маань бүгд зөвлөгч болсон. Тийм учраас би уран бүтээлийнхээ тал дээр  сэтгэл хангалуун явдаг.  МУГЖ Ч.Туул эгч  маань Монгол Улсын консерваторын багш. Энэ эгч маань уран бүтээлээс гадна урлагийн хүн биеэ яаж авч явах гээд зөв бурууг ойлгуулдаг бол, МУГЖ Тунгалаг эгч маань мэдлэг, мэргэжил, хэл усны талаар зөвлөдөг.

-Таныг хүүхэд байхаасаа дуулах авьяастай. Үүнийг хэдийнэ орос багш тань олж харсан гэдэг?

-Би цэцэрлэгт байхаасаа дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэж, нугардаг авьяастай хүүхдийн тоонд ордог байлаа. Ээж эгч хоёрынхоо тоглолтыг нь үзэж байхдаа  том болоод бүжигчин болно гэж хамгийн их мөрөөддөг байлаа. Гэсэн ч хувь тавилангаараа ээж, эгчийгээ дууриагаад дуучин болсон. 1991 онд хуучнаар Зөвлөлтийн lll дугаар дунд сургуулийг төгссөн. Энэ үед оросын мэргэжилтэн Соловьева Викторина Степановна  багш маань миний дуулах авьяасыг олж хараад олон орны хүүхдүүдийн сонгодог дууны ансамблид гоцлол дуучнаар оруулсан. Дараа нь АЖ Г.Хайдав  багш дээр энэ хүүхэд дуучин, тэр дундаа дуурийн дуучин болно гэж өөрийн биеэр хөтөлж аваачиж  байлаа.

-Мөн хүүхдүүдээ урлагаар явуулж байгаа гэж сонссон?

-Миний том хүү Марин МУГЖ Ч. Тунгалаг багшийн удирдаган дор Монгол Улсын Консерваторын коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Хүүгээ хөгжмөө сайн сураад ирээдүйд хөгжмийн зохиолч, удирдаач болоосой гэж хүсдэг. Бага хүү Марио хөгжим бүжгийн коллежийн зургаадугаар ангийг төгссөн.

-Одоогоор урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?

-Хоорын болон гоцлол дуучин байсан болохоор гадаад дотоодын нийлсэн 300 гаруй дуутай. Энэ дундаас хоорын бүтээл гэвэл 1000 хол давчихсан байгаа. Гэсэн ч  уран бүтээлдээ хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Тэгвэл зогсонги байдалд орно. Үргэлж л тийм уран бүтээл хийх юмсан, түүндээ хүрэх юмсан гэж өөрийгөө ирлэж хурцалж байх ёстой. Гэсэн  ч цэргийн байгууллагад ажиллаж байгаа  учраас хүссэн болгоноо дуулаад байх боломжгүй. Дүрмээр, тушаалаар хягзгаарлагддаг тал бий. Цаашид надад сурах зүйл маш их бий. Гаргаж байгаа уран бүтээл болгон маань амжилт авчирдаг.

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм16 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм16 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент17 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр17 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр17 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм17 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм17 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм2 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим