Энтертайнмент
“FORTNITE” ТОГЛООМЫГ УСТГАСАН АСУУДЛААР “APPLE” ШҮҮХЭД ДУУДАГДАВ

“Apple” компани өнөөдөр /2021.05.03/ түүхэндээ хамгийн чухал шүүх хуралдаа оролцож байна. Энэхүү шүүх хурлаас “App Store”-ийн ирээдүй шалтгаалах ба аппликейшн хөгжүүлэгчдээс авах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж болзошгүй байгаа юм.
Дэлхий дахинд 350 сая хэрэглэгчидтэй, “Apple” брэнд өөрийн аппликэйшн татах цэс болох “App Store”-оос сая сая хэрэглэгчдийг байлдан дагуулсан “Fortnite” тоглоомыг өнгөрсөн оны наймдугаар сард хассан билээ.
“Apple” брендийн хэрэглэгчид зайлшгүй “Appstore”-оос уг тоглоомыг худалдаж авах ёстой байв. Харин “Fortnite” тоглоомын бүтээгчид үүнийг эсэргүүцэн төлбөрийг заавал “App Store”-оор дамжуулалгүй шууд төлөх байдлаар байхыг шаардсан юм.
Гэтэл “Apple” үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, тоглоомыг нь хассан байна. Өөрөөр хэлбэл, “Apple” компани “App Store”-оос худалдаж авсан тоглоом бүрээс 15-30 хувийн ашиг хүртдэг. “Epic Games” уг алдагдлыг тойрохын тулд шинэ хувилбартаа “Apple Store”-оор дамждаггүй төлбөрийн арга оруулсан юм.
Энэ нь маш олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулж, олон сарын турш маргаан дагуулж байгаа юм. Хятадын “Tencent” компани 40 хувийг нь эзэмшдэг “Epic Games” компани уг үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж, “Apple” компанийг салбартаа хэт давамгайлах гэсэн оролдлого хийж байна гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй