Дэлхий дахинд
БРИТАНИЙН ЦАЙЗААС ШОТЛАНДЫН ХАТАН ХААНЫ ҮНЭТ ЭДЛЭЛ АЛДАГДАВ
Их Британийн Баруун Сассекс гүнлэг дэх Эрандел цайзаас нийт 1.4 сая гаруй үнэ бүхий үнэт эрдэнийн зүйлс алдагджээ.
ВВС агентлагийн мэдээллээр, алдагдсан зүйлс дунд Шотландын хатан хаан Мэри Стюарт (1542-1567 онуудад хаан ширээнд сууж байсан)-ын алтан эрх байсан гэнэ. 1987 онд Мэри Стюарт цаазлуулахдаа энэхүү алтан эрхийг зүүж байжээ. Хулгайлагдсан эд зүйлс үнэт металл, эрдэнэсээр хийгдсэнээс гадна түүхэн өвийн хувьд болон Эрандел цайзыг эзэмшдэг байсан Ховардын угсааны Норфолк гүнгийн цуглуулгын хосгүй эд зүйлсийн хувьд үнэлж баршгүй юм гэж цайзын зөвлөлийн төлөөлөгч мэдэгджээ.
Хулгай баасан гарагийн орой гарчээ. Дохиолол орон нутгийн цагаар 22.30 цагт ажиллаж эхэлсний дараахан цагдаа нар ирсэн байна. Үнэт эд зүйлсийг Эрандел цайзын үзэсгэлэнгийн танхимуудын нэгээс алджээ.
Мэри Стюарт 1542 онд төржээ. Төрөөд удаагүй байхад нь түүний эцэг Яков хаан нас барж, удалгүй Мэриг Шотландын хатан хаанд өргөмжилжээ. 1548 онд түүнийг насанд хүрэх хүртэл улсаа удирдаж байсан эх Мэри де Гиз охиноо франц руу илгээжээ. 1558 онд түүний үеэл I Элизабет Английн хаан ширээнд залрахад Мэри Стюарт VII Генрих хааны ач охины хувьд Английн хаан ширээг залгамжлах ёстой хэмээн шаардаж байв. 1567 онд Шотландын хаан ширээнээс татгалзахаас өөр аргагүйд хүрсэн ба дараа жил нь Элизабетаас дэмжлэг авах зорилгоор Английг зорьжээ. Гэвч Англид хөл тавимагц түүнийг шоронд хорьж, 1587 онд төрөөс урвасан гэж үзэн цаазаар аваачжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ