Энтертайнмент
БОКС: О.ӨНӨБОЛД, Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ, Л.АЛТАНЦЭЦЭГ НАР ЯЛЛАА
Дубайд явагдаж байгаа Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Афганистан, Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Кувейт, Лаос, Монгол, Филиппин, Катар, Шри-Ланк, Тажикистан, АНЭУ, Узбекистаны нийт 150 тамирчин оролцож байна.
Тэмцээний 2 дахь өдөр манай 7 тамирчин рингэнд гарлаа.
49 кг-д О.Өнөболд энэ жингийн гол тамирчдын нэг гэгдэж байсан Киргизийн Мирлан Туркбай Уулуг 3:2 ялсан байна.
57 кг-д Х.Энх-Амар Афганистаны Маликзадаг 4:1 ялсан.
64 кг Б.Чинзориг Казахстаны Закир Сафиуллин хэмээх хүчтэй өрсөлдөгчийг 4:1 ялжээ.
91 кг Э.Эрдэнэбаяр Киргизийн Ырысбек уулу Рустамд 0:5 ялагдсан.
Эмэгтэй 51 кг Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчин Sumaiya Qosimova5:0 ялан, медалийн болзол хангасан.
57 кг О.Есүгэн Энэтхэгийн тамирчин Jaismine-д 1:4 ялагджээ.
60 кг М.Намуун Казахстаны Римма Волосенкод 2:3 ялагдлаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.