Сонин хачин
“КОНОР КАРДАШИАНЫ ЭГЧ ДҮҮСТЭЙ ТУЛАЛДАХ ТАВИЛАНТАЙ”

Холимог тулааны спортын алдартай менежерүүдийн нэг Али Абделазиз саяхан домогт боксчин Майк Тайсоны “Hotboxin” шоунд оролцох үеэрээ хэд хэдэн сонирхолтой зүйл ярьжээ. Тэрбээр Конор МакГрегорыг Кардашианы эгч дүүстэй тулалдаж, замналаа дуусгах тавилантай гэснээс гадна Хабиб Нурмагомедов Флойд Мэйветертэй хийх 100 сая ам.долларын тулаанаас татгалзсаныг дурдсан байна.
Али Абделазиз “Одоо удахгүй МакГрегор Дастин Пойрьетэй дахин тулалдана. Магадгүй МакГрегор дахин бууж өгөх байх. Тэр ч бууж өгөхдөө сайн шүү. Надад тэрний юу хийх нь хамаагүй л дээ. Гэхдээ надад тэр дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч шиг санагддаг. Зүйрлүүлж хэлвэл, хүмүүс зүгээр л түүнтэй болздог. Би ийм хөөрхөн охинтой явж байна гэж бусдад харагдахын тулд Конорыг хөлсөлдөг. Илүү хөөрхөн охинтой болзохын тулд Конорыг ашигладаг. Ойлгомжтойгоор хэлэхэд, тулаанчид илүү том дүнтэй тулаан хийхийн тулд Конортой тулалддаг.
Конор чинь сүүлийн гурван жилийн хугацаанд олигтой ганц ч ялалт аваагүй шүү дээ. Тэр зүгээр л тулалдаад, зодуулаад, мөнгө аваад хэвтэж байдаг. Харин түүнийг ялсан тулаанчид илүү том тулаан хийж байна. Конор зүгээр нэг гишгүүр гэх юм уу даа. Сайхан ялалтаас гадна гайгүй мөнгө олох гэж Конортой бас тулалдаж болно. Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? Конор, Дастин хоёрын сүүлийн тулааныг харахад хоёулаа “шог” харагдсан. Та нарын мэдэх хуучны Конор үгүй болсон. Удахгүй тэр “Youtube”-ийн од Жек Пол, Кардашианы эгч дүүстэй тулалдана биз. Ийм л ирээдүй, тавилан түүнийг хүлээж байгаа” хэмээжээ.
ХАРИН ӨӨРИЙНХӨӨ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХАБИБ НУРМАГОМЕДОВЫН ТАЛААР ЯРИХДАА “ХАБИБ ЗОДОГ ТАЙЛСНЫХАА ДАРАА ФЛОЙД МЕЙВЕТЕРТЭЙ ТУЛАЛДАХ САНАЛ ХҮЛЭЭН АВСАН. ТУЛАЛДСАНЫХАА ТӨЛӨӨ Л 100 САЯ АМ.ДОЛЛАР АВНА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ФЛОЙДООС Ч АСУУСАН БОЛНО. ГЭХДЭЭ ХАБИБ ҮГҮЙ ГЭСЭН. ТЭР ‘БИ ЗОДОГ ТАЙЛСАН. ЭЭЖДЭЭ ЗОДОГ ТАЙЛСАН ГЭДГЭЭ ХЭЛСЭН. БИ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БАЙХ БОЛНО. ХЭРЭВ ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ДАХИН ТУЛАЛД ГЭВЭЛ БИ ТУЛАЛДАНА. ОДООГООР ТЭР НАМАЙГ ТУЛАЛД ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙНА’ ГЭСЭН. ТЭР ЧИНЬ МУСЛИМ ШАШИНТАЙ ХҮН. ЭХИЙГЭЭ ҮРГЭЛЖ ХҮНДЭЛЖ, ХАЙРЛАДАГ. ЭЭЖИЙНХЭЭ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДИВААЖИНД ОЧИХГҮЙ ГЭЖ ЗААСАН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ” ГЭЖЭЭ.
Түүнээс Хабиб октагонд эргэн ирээд хэнтэй тулалдвал сонирхолтой вэ гэж суухад Абделазиз “Жорж Сен Пьер байж болох юм. Хүн гэдэг талаас нь харвал Жорж тулалдахгүй байх. Тэр чинь одоо 40 настай. Надад тэр хоёрын тулааны арга барил ижилхэн санагддаг. Тулалдвал гоё тулаан болох байх. Гэхдээ л Хабиб илүү залуу, илүү догшин. Тэгэхээр хүчний тэнцвэртэй тулаан болохгүй байх” гэжээ. Майк Тайсон хариуд нь “Нас бол хамаагүй л дээ. Гэхдээ надад Хабиб дийлдэшгүй мэт санагдаж байна” хэмээн ярьсан байна.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
