Сонин хачин
“КРАШ” БҮРТ БАЙДАГ ХАЙР БУЛААМ 7 ШИНЖ ЧАНАР

Зургийг нь харахад л зүрх булгилан догдолж, хэлсэн нэг үг, хийсэн нэг үйлдлээрээ л зүрх сэтгэлийг уяраан татагч крашууд ч “адтай” хүмүүс шүү. Зүгээр л оршин буйгаараа бусдын сэтгэлийг булаагч крашуудад ямар хайр булаам зан чанар байдаг гээч? Чиний крашт, магадгүй чамд өөрт чинь ч эдгээр дур булаам, сайн сайхан зан чанар байж мэдэх юм.
#1 Тэр “үнэнээсээ” сонирхолтой.
Түүний сошиал хаяг, зургууд нь ер бусын сэтгэгдэл төрүүлж, таалагдах болно. Гэхдээ “амьдаараа” уулзахад бүр ч илүү татагдаж буйгаа чи анзаарна. Тэр бусдаас ялгаатай нь зөвхөн сошиал хаягтаа зориулж сонирхолтой, баяр хөөртэй, “күүл” амьдардаггүй. Бодит амьдрал дээр ч өдрийг сонирхолтой өнгөрүүлж, ганцаараа ч хамаагүй шинэ зүйлийг туршиж үзэхээс айдаггүй хүмүүс хамгийн “хөөрхөн”!
#2 Хийж буй зүйлдээ зүгээр ч нэг дуртай биш. Бүр “хайртай”.
Түүний хийдэг ажлыг магадгүй өөр хүн хийж чадна. Гэхдээ түүнээс илүү аз жаргалтай, таашаалтайгаар хийж чадах хүн байхгүй л болов уу. Хийж буй ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс “цаанаа л нэг” сэтгэл татам байдаг даа.
#3 “Би …-ийг хүссэн. Тэр аль хэдийн …”
Үзэхийг хүссэн кино, уншихыг хүссэн ном, таньж мэдэхийг хүссэн хамтлаг дуучин, очихыг хүссэн газар гээд яг л таны хүсдэг бүхнийг тэр хэдийн мэдчихсэн, хийчихсэн байдаг. Тиймээс ч түүнд сэтгэл татагдаж, хамтдаа шинэ содон, сонирхолтой зүйлс хийхсэн гэх хүсэл өөрийн эрхгүй төрнө.
#4 Нийгмээ өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийдэг.
Эргэн тойрноо шүүмжлэн суулгүй, зүгээр л чадах бүхнээ хичээн хийдэг хүмүүс хэчнээн хайр татам байдаг билээ дээ? Сонгуульд оролцдоггүй, саналаа өгдөггүй бол үнэхээр таалагддаг хүн байлаа ч би лав крашлахгүй. Амьдралынхаа чухал шийдвэрүүдийг ч бусдад даатгаад гараа хумхин суух ч юм бил үү?
#5 Түүнд “нэг л” хайр булаам чанар байдаг.
Түүний юу нь тийм онцгой, сэтгэл татам болохыг та өөрөөсөө асуух ч хариултыг нь олохгүй л болов уу. “There’s Something About Mary” кинонд гардаг шиг түүнд нэг л нууцлаг, нэг л сэтгэл татам ер бусын чанар байдаг. Тэр үнэхээр “дур булаам” боловч өөрийгөө дур булаам гэж боддоггүй. Энэ нь улам хөөрхөн харагдуулна гээч!
#6 Тэр төгс биш. Гэхдээ миний хувьд 100%.
Бусад хүмүүсийн хийхээс ичдэг, зориглодоггүй, эв хавгүй санагддаг бүхэн түүнд “хачирхалтайгаар” гоё зохино гээч. Үнэтэй биш, энгийн л хувцас өмсөх хэрнээ загварлаг харагдаж, чин сэтгэлээсээ инээхэд нь зүрх цэлмэж, бусдад таалагдах гэж хичээхгүй атлаа хэн бүхний хайрыг булаана…
#7 Түүний нөлөө асар их.
Түүнийг мэддэг болсноор яагаад ч юм илүү сайн хүн болмоор, илүү аз жаргалтай баймаар санагдах болно. Бага багаар “түүн шиг” болмоор, хийдэг зүйлсийг нь хийж, сториндоо хуваалцсан дууг нь дагаж сонсмоор, түүний ертөнцийн бяцхан зүйлсээр өөрийгөө хүрээлүүлмээр санагдана.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
