Спорт
БОКС, 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН БАГ ТАМИРЧИД ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО

Өнөөдөр “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу Бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Япон улсыг зорилоо.
Боксын тамирчдын хувьд долоодугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизуока мужийн Шимада хотод, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид 19-нийг хүртэл Яйзү хотноо бэлтгэлээ хийх юм.
“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 23-нд болох бол тэмцээнүүд 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 24-ний өдөр эхлэх хуваарьтай.
Мөн Монголын багийн эхний ээлжийн бүрэлдэхүүнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат Токиог зорилоо. Тэрээр 5 дахь олимпын наадмаа сурвалжлах гэж байна. Бүгдэд амжилт хүсье!

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.