Connect with us

Энтертайнмент

ӨНӨТЭЙ ЗУН, НАМАРТ ХҮМҮҮН БАЙГАЛ ХОЁР ХАМГИЙН ИХ ШҮТЭЛЦЭН ИЖИЛСДЭГ ЮМ БАЙНА

Нийтэлсэн

-

Эх орныхоо хойд зүгт аялал эхлэв. Өнөтэй сайхан зуны дараа намрын эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр. Дэлгэр зуны байгалиа харж, хүн зонтой хөөрөлдөнө, сайхан гэж бодов. Нийслэл хотоос түргэхэн гарья, энэ будан шиг униартаад юу бэ? гэхэд Б.Пүрэв Оросын Сибирийн утаа, бид холдох бус бүр ойртох гээд явж байна хэмээн инээмсэглэв. Ээ, халаг гээд дуугаа би хураав. Миний хамгийн том хараал бол “халаг”, заримдаа “ээ лүд” гэнэ. Үүнээс өөр хараал хэлж байсныг минь хэн ч хэзээ ч дуулаагүй байхаа. Сайн юманд садаа байх… гэж сэтгэлдээ жаахан гоморхуу.

Бид хойд зүгт гоёмсог байгалийг харж, хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлэх гол  ажилтай хүлгийн жолоо залж буй нь энэ. Төв, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар бууж мордоно. Утаа униар халхлавч  байгаль орчноо харж, баясал, бахархал төрж явлаа.  Газраас ургадаг  юм бүхэн өсөн, өндөрлөн дэлгэрчээ. Уул, толгодын чулуу нь байхгүй болоод халиуран найгаж байх шиг. Шороон замаар жаахан давхиад, гоёхон хар зам дээр гараад, хэд хэдэн автомашинтай гэж гайхтал жижиг машин өвсөн дундаас  харагдахгүй байсан юм гэж нэлээд доогтой нэг нь хэлэв. Тариан тэнгис долгилож байна. Сайхан ургажээ. Тариан түрүү жаахан шаргал сор суучихсан босоо гэдгэр  зөөлөн салхинд найгаж, удахгүй хүн танд үр шимээ өгнөө гэж хэлээд ёслож байх шиг.  Монголын газар тариалангийн их сан хөмрөг  энэ аймгууд ургацаа алдалгүй бүрэн хурааж авбал улс орон минь улам өнгө орж, өгөөжийг нь өргөн түмэн хүртэнэ дээ гэж бодоход таатай. Тариаланчид ургацаа хурааж дийлэхгүй бол эрвийх дэрвийхээрээ туслах юмсан. Би ч гэсэн бөөн дураараа  бүртийгээд очмоор…

Гоёсог шаргал хивс дэлгэсэн мэт араписийн тариан талбай байна. Энэ шар буурцагийг  Монгол орон тариалж, ашиглаад их удаагүй  байх. Европт монголын хэвлэл, мэдээллийн байнгын сурвалжлагч байхдаа би энэ ургамалын тухай сурвалжлага бичээд зогсохгүй Дорнод аймгийн засаг даргад сурвалжлагатайгаа хамт захидал илгээж байснаа саналаа.  Дорнодын их талд  тариалбал их  таатай юм гэж бодсон хэрэг.

       Монгол орны минь малчин, тариачин, бизнесмэн, хөгшин хөвөөгүй  сайхан зунд сэтгэл хангалуун, налгар намраа угтаж, наадаж найрлах нь арай л их  байгааг алхам дутамдаа мэдэрч байлаа ч  үнэнхүү харц булааж, ерөөлийн үг цээжинд бялхаж явлаа. Сайн юманд садаа гээд би нөгөө утаа манангаа бодох. Сэлэнгэ аймгийн ­ Ерөө сумын иргэн Мижигийн Түдэвдорж гурав хоног нар харсангүй гээд гунигтай нүдээр харж, надруу дөрвөн хуруугаа гозолзуулав.  Тэрээр намайг энэ мэдээллийн донтон  их юм дууулгана даа гэж бодож буй нь илт.  Ганц Орос биш, дэлхий тэр чигээрээ шатаж байна. Ойн түймэр агуу гэггдэг Америкийн Калифорни гэдэг том мужийг шатаачихлаа. Канад, Европын  хэд хэдэн орон Грек, Итали, Албан, бас Турк, Оросын Сибир нутаг ойн түймэрт хуйхлагдлаа.  Дэлхийн дулаарал, хэт халалт, хуурайшил, цөлжилт  түймрийн галыг дүрэлзүүлж байна гэж хэлэв. Улаанбаатар хотын өвлийн утаа хэдэн жилийн өмнө ямар хэцүү байлаа гээд Түдэвдорж  гуай  хар цагаан хосолсон урт сайхан сахлаа илээд миний амруу орчих дөхөх. Улаанбаатарын  тэр үеийн утаанаас  ойн түймрийн энэ манан их  хортой гэж би хэлнэ гэв. Тэр бол түүхий нүүрсний утаа байлаа. Энэ ойн түймрийн утаа түүнээс ч аюултай гэж би лав хэлнэ. Их ой модонд шатах янз бүрийн юм бий. Түймэрт хамгийн нарийн ширхэгтэй тоосонцор их. Хүний эрүүл мэндэд аюул тарина. Өндөр настай бид нар их анхааартай байх хэрэгтэй гэж намайг хэлэхэд тэр хүн их танил дотно царайгаа харуулаад надруу ширтэв. Танил дотно гэж би тодотгодог нь Түдэвдоржийн аав Даржаагийн Мижиг миний ээжийн төрсөн ах. Жавхаатай сайхан эр байлаа.  Цогт сумынхаа бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг  хүчтэй хүн байсан. Ухаалаг малчин, ажилч өрхийн тэргүүн. Хаяахан нэг согтохоороо  жаахан, цагаахан сахилгагүйтдэг. Маргааш нь түүн шиг хүлцэнгүй , ажилсаг, энэрэнгүй байхгүй болдог.

        Энэ зун намар хүмүүн байгал хоёр харилцан гоёдог цаг байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хангайн Даваа өндөр зуслан бууцанд  Мишигийн Загдсүрэн, түүний хүү Мөнхгэрэлийнх  налайж байна.  Наян насны минь зун ийм дэлгэр байнаа гээд Загдсүрэн  гоё торгон дээл өмсчихсөн духныхаа хөлсийг шудраад намбайж сууна. Энэ Загдсүрэн бид хоёр нас чацуу үе тэнгийнх гэж намайг хэлэхэд тэр  “үгүй би чамаас  нэг насаар ах шүү” гэж ахархах өнгөтний үг чулуудлаа.  За, юутай ч Загдсүрэн надаас  аз жаргалаар 60, 70 хувь илүү, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо ач зээ нар нь 74 хэмээн тоолж байх юм. Олон хүн жаргал цэнгэлээ илэрхийлж байна. Хангайн Давааны уулс, саглайсан сүрлэг  модод  дуу хөгжмийн авьяаснууд Хунлиуз, Мөнхжаргал нарын дуу хууранд найган ганхаж,  их ургацийн  том далбагар навчисаараа  алга ташин даллаж байх  шиг.

       З. Мөнхгэрэлийн хаваржааг харлаа. Лав  хоёр гурван мянган бог багтах малын хашаа, өтөг бууц нь цэмцийгээд ажилтай, амьдралтай хүмүүс байдгийн барин тавин үзүүлэн. Дашрамд би бодолхийлэхэд нэг айлд ийм олон толгой мал арай л илүү юм. Малчин хүн өдөр шөнө, өглөө үдэшгүй  байнга ажиллахаас аргагүй. Хүн нь зүдрээд мал нь налайгаад байх. Хоттой хонио олон болгохын төлөө бус яаж эрүүл саруул сайхан амьдрахыг бодох учиртай. Монголын хөдөөний хүмүүс амьдрах ухаанд сайн суралцвал жаргана, энх амгалан урт наслана гэж би дандаа бичиж ярьдаг. Амьдрах ухаан гэдэг аяга цай уухаас л эхлэнэ. Энэ Хангайн даваа гэдэг үзэсгэлэнт газар жимсний эх нутаг юм байна. Боловсорч арай дуусаагүй жимсийг харахад арааны шүлс мэлтэрээд ирэх. Мөөг гэж бас тэнгэрийн хишиг. Энд би нэгэн санаа бичье. Нялх хүүхдийн хоолны  нэг, хоёр зуун граммын жижиг хөөрхөн шилийг хэдэн зуугаар нь цуглуулаач, тэгээд мөөг, жимсний дарш, вариан хийгээч. Мөөгийг сайхан хэрчээд ус шингэнтэй, маш сайн тагтай дарш хийнэ. Жимсний вариан хийнэ. Тэдгээрийг жижиг шил саванд хийдэг нь нэг удаа онгойлгоод гэр бүлээрээ бүрэн идээд, саваа дараа жилд цэвэрлэн хадаглана. Яаж  жил, түүнээс урт хугацаанд хадаглах бэ? гэр, байшин барихдаа шалныхаа доор зоорь хий. 2-3 метр  ухаад, таарсан шат хий, тэр нүхний доод хэсэгт цэвэр сайхан элс хий. Тэгээд нөгөө жижиг жилтай юмнуудаа элсэнд нь бул, муудана гэж байхгүй. Зоорны ам гэр, байшин дотор байлга,  түүнд нарийн гоёмсог нууц бариултай таг хий. Өдөр бүр орой болгон байгалийн шинэ хишиг хүртэж байгаарай. Ийм зүйл хийхийг зааж сургана.  Хөдөө сумын төв, суурин газар нүхэн жорлонгийн суултуур хийх аргыг би Говь-алтай аймгийн Цогт сумынхаа зарим айлд санал болгож, зураг илгээсэн, хийгээ болов уу яагаа бол?

    … Аялалаа үргэлжлүүлье. Толь шиг сайхан хар замаар давхиж  явахад гүн ногоон түнэр ой мод  харлан ногоорон харагдах шиг. Давхиад очвол  ганцхан ишэн дээр саглайтал утгасан ганц мод байлаа. Хайлаас гэдэг уянгалаг нэртэй хачин гоё мод. Үдийн халуунд бараг суурь хонь сүүдэрлэн тэр модны ишийг тойроод хоржээ.

Мал амьтанд зориулсан байгалийн асар том шүхэр юм. Ганц том чилийсэн ишэнд мал бас биеээ маашдаг байна. Хүмүүн байгал хоёрын бас л шүтэлцээн ижилсэл юм даа.

   2021 он өндөр ургацийн жил. Тариаланчид, ногоочид, малчид тэнэгэр сэтгэлтэй, тавлаг байна. Хадлан хадах газар хайх хэрэггүй  наашаа ир гэж хангай дэлхий бүхэлдээ хэлж байна. Энэ зуны ургац ээ мөн сайхан даа гэж Дархан-уулын  Мишигийн Шош үгээ олж ядаж сайрхаж байхад,  ажилчин  Рэгзэнжавын Жамбаа жаргалтай байнаа монгол хүн гэж хэлээд додгир сууж дуу аялах юм. Удмаараа сайн малчид Загдын Лхавгажаргал, түүний гэргий Жавзмаа мал сүрэг, гэр орон нь цэмцийгээд, борив бохисхийгүй  ажиллаж байна. Хуруун чинээхэн охин үнээгээ эвлэгхэн ивэлгэж чадмар сааж байна. “ Ах нь ямаа сааж чадна шүү дээ” гэж намайг хэлэхэд энэ юу л бол гэсэн харцаар инээмсэглэв. Сэргэлэн, шовилхон  залуу  Мянганбаяр адуугаа харахаараа эр зориг нь бадарч, хурдан мориороо бахархаж омголон байснаа 3-4хөн сартай  бяцхан хүүгээ өргөн тэврэхдээ  нэг их найланхай… Амьдрах сайхаан гэж…

    Сайн юманд садаа гээд утаа униар бодов. Саравчтай малгай духдуулсан хүрэн бор царайтай залуу Сибирийн энэ утаа маргааш байхгүй болно. Салхи урдаас гэсэн гэхэд нь би хөдөөгийнхөн мэдээллийг надаас түрүүж авдаг байна шүү. Одоо тэгвэл энэ утаа униариа Владимир  Путин эрүүлж авах нь , ашгүй дээ гэхэд тэр инээмсэглэв.

Сайн юманд садаа гэж бас бодоод нөгөө коронавирус цар тахалын талаар хүмүүсээс асуух ч дургүй аялалаа. “ Эмнэлэг дүүрэн” гэж дуу алдахад нь сэтгүүлч дуугүй…

 

ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧ, ДОКТОР Б.ДАШЗЭВЭГ-DZman

2021 оны намрын эхэн сарын шинийн З.

 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент14 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр14 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм14 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим