Энтертайнмент
ЭНЭРЭЛ ДОЛЧИ & ГАББАНАГИЙН ТАЙЗНАА АЛХЛАА
Италийн Венец хотноо Долчи & Габбанагийн загварын шоу болж Женнифер Лопес, Дожа Кэт, Моника Беллучи тэргүүтэй 400 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна. Загвар өмсөгч Энэрэл буюу Ээнээ дэлхийн алдарт Долчи Габбанагийн тайзнаа алхлаа. Тэрбээр өөрийн инстаграм хаягтаа “Энэ миний мөрөөдөл байсан” хэмээх тайлбартайгаар зургаа нийтэлжээ. Энэрэл нь өмнө нь Нью-Йорк, Парис, Миланы тайзнаа алхаж байсан туршлагатай загвар өмсөгч билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.