Энтертайнмент
“МОНГОЛЫН ТУЛГАР ТӨР 2230”, “АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛ” МАРК ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧЭЭ

Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.
Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1,077, 1,078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна.
“Монгол тулгар төр-2230 жил” марк
Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм
Маркийн нүүрний үнэ: 1,000₮
Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ширхэг
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1,200 ширхэг
Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор
Маркийн зураач: Г.Баттөр,
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг
“Монголын тулгар төр – 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.
Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн байна.
Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлжээ.
Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж, хамтран ажилласан байна.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт марк
Блок маркийн хэмжээ: 45х33 мм
Маркийн нүүрний үнэ: 2,000₮
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1,200 ширхэг
Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор
Маркийн зураач: Г.Баттөр,
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажиллажээ.
Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.
“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан байна.
Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж, хамтран ажиллажээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
