Энтертайнмент
МОНГОЛЫН БРЭНДҮҮД АMAZON, ЕBAY ДЭЭР БАЙРШИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа буцаад сэргэх, цар тахлын үед дасан зохицож бизнесээ хөгжүүлэх боломжуудыг эхнээсээ нээж өгч байна. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотуудад Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг хөрөнгө оруулагчдын уулзалт, үзэсгэлэн худалдаанд илүү өргөн хүрээнд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болоод байна.
Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20- 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” тус тус зохион байгуулагдах гэж байна.
“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг Монгол улсын ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыд оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.
Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд :
- Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал
- АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ
- Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт
- Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах
- Үзэсгэлэн худалдаа
- Соёл сурталчлах арга хэмжээ
- Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээ, эвэнтүүд зохион байгуулагдана

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо