Энтертайнмент
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ДОЛОО ХОНОГ ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.
Өдөрлөг 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей 09:30-18:30 цагийн хооронд ажиллана.
Халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг тус музейн хамт олон зөвлөлөө.
Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжисээс толилуулах бөгөөд үзэгч олны сонирхлыг ихээхэн татдаг “Бодлоор зангидсан илд” үзмэр үзүүллэгт гарах юм.
“Хаан ордны намар 2021” арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр “Бүжигчний нэгэн өдөр” залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бие биелгээний сургалт зохион байгуулахаас гадна өөр сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Тухайлбал Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан болно.
Аравдугаар сарын 3-ны өдөр Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд “Jazz City Revival” жазз хөгжмийн наадмын тоглолтын хөтөлбөртэй байна.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм12 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо