Сонин хачин
“ПАД ПАД”-ТАЙ НӨХӨРЛӨСӨН МАЗААЛАЙ

Эвшийн амьдрал өөртөө л ЖАРГАЛТАЙ
Цасанд дарагдсан огцом эрэгтэй газар хээлтэй залуухан эвш өвөлжих хэвтэш байгуулжээ. Түүнд туслах хань үгүй учир биеэ хөнгөн шингэн дээр ийнхүү анхны цаснаар бамбаруушаа төрүүлэх аятай орчинг бэлдсэн нь тэр байлаа. Тэдэнд сүрэглэн амьдрах жам үгүй болохоор эвшүүд энэ мэтчилэнгээр бүхий л амьдралаа өөрийнхөөрөө авя явна. Эм мазаалай буву эвш өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл гол төлөв хадны ангал, агуй, жалга, хуурай зэгс бүхий шугуйд нүх ухан түүндээ ичнэ.
Тэндээ хөвчийн баавгай шиг бөх унтахгүй, ичиж байх үедээ нохойн гөлөгнөөс ч жижигхэн 1-2 бамбарууш төрүүлнэ.
Гурав хоногтой бамбарууш гэхэд ердөө 30см урт, хагас кг хүрэхгүй жинтэй байх жишээтэй. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол нь дагуулж явна. Бамбаруушнууд зөвхөн ээжийн хайр энхрийлэл дор өснө. Тэд аавтай гэдгээ огт төсөөлдөггүй. Тэдэнд зөвхөн ээж л хэрэгтэй. Өнгөрсөн хавар Алтайн цаад говийн Сэгс цагаан богд, Ламын тооройн шанданд эхийгээ дагасан нялх хоёр бамбарууш хоорондоо хөөцөлдөж бас дээр доороо орон ноцолдох нь эгээ л хүүхэд адил. Энэ бол Монголын говьд тааралддаг ховорхон амьтны нэг говийн баавгай буюу мазаалайн тоо хоёр ихэр бамбаруушаар бүл нэмсэн нь тэр. Энэ тохиолдлыг хилийн цэргийнхэн харж төв рүү мэдээлсэн гэдэг.
Мазаалай төрөлхийн сонор учраас хэдэн арван км-ийн цаана яваа тракторын пад пад дууг андана гэж үгүй. Бүр хэдэн арван км-ийн цаанаас “найзынхаа” дууг сонсч тэр зүг хурд мэдэн харайлгадаг байна. Тэр бүү хэл, мазаалай айл нүүлгэж явсан тракторыг “найзаа хэмээн андуурч дагаад “манарсан” гэж байгаа. Бас нэг удаа тэжээл хүргэчихээд хоосон буцаж явсан пад падыг дуунаар нь амдаж, хэсэг дагаад чиргүүлийн тэвшинд юу ч байхгүй, жолооч нь зогсч юм өгөхгүй болохыг ухаарсан уу эргэн эргэн харсаар тэжээлийн савныхаа зүг харайлган одсон гэдэг. Их говийн ээрэм талд пад падын дуу сонсогдвол л түүнийг хамгийн дуртай хоол болоод байгаа хоргожил тэжээл ирж буйн шинж. Тэжээлдээ амташсан мазаалай гэдсээ цадсан бол бол дахиж идэхгүй юм шиг хаяж явах нь энүүхэнд бололтой.
Мангардуу гэж хэлж болохуйц энэ амьтны занг мэдэхгүй зарим амьтан усанд явсан ар хударгаар нь тэвшийг нь хоосолж орхиод хулгай хийснийх нь шанг мөрөөр нь мөшгөөд л хүртээчихээ тэр харин сайн мэднэ. Мазаалай хөвчийн борын адил маш залхуу амьтан гэнэ. Заримдаа шээхээсээ хүртэл залхуурдаг байна.
Мазаалай судлалынхан 7.2 метр газар шээсээ савируулан явсан мөртэй тааралдаж залхууг нь тэмдэглэсэн нь энэ.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм10 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо