Нийгэм
ЭМЯ-ААС ДӨРВӨН УДААГИЙН ШУУД НИСЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ШУУРХАЙ ТАТАН АВАХААР ШИЙДВЭРЛЭВ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдох эрсдэл үүсэв. Тус уулзалтаар ойрын хугацаанд хомсдолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ЭМЯ-аас дөрвөн удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай хийн ажиллахаар шийдвэрлэв.
Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болголоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.