Улс төр
Гомбын Лхагвасүрэн: өнөөдөр вакцины III тунгаа хийлгэжээ

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн бол бүүстер тунг наймдугаар сарын 17-нд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад 440 мянга гаруй иргэд буюу 18-аас дээш насны хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдаад байгаа бол Улаанбаатар хотод 21.5 хувьтай байна.
Гомбын Лхагвасүрэн: “Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК ковидын халдвараас иргэдээ урьдчилсан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах ажлын хүрээнд хийсэн хамгийн том ажил бол вакцинжуулалт. Давхардсан тоогоор бид 4.75 сая тун вакцинаар иргэдээ нэг, хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.
Вакцинжуулалтын үр дүнд өнгөрсөн хавар, зун, намрын турш хөл хорио тогтоолгүй, бизнес эрхлэгч, ААН-үүдийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, 2020 онд -4.6 % хүртэл агшсан байсан эдийн засгаа 2021 оны эхний есөн сарын байдлаар 6.3%-д хүргэж чадлаа.
2021 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 286 мянга гаруй ажлын байрыг хадгалж үлдээд байна. Тухайлбал, АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 2 ИХ НАЯДЫН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 104 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн.
Бид нийт хүн амынхаа 65.7 хувийг вакцинд хамруулсан учраас эдийн засгаа сэргээх ийм боломж бүрдсэн юм. Гэвч Коронавирусийн шинэ хувилбарууд дэгдэх тоолонд вакцины үр нөлөөг бууруулж байгаа учраас вакцины нөөц нь хангалттай байгаа АНУ, Израиль, Малдив зэрэг цөөн хэдэн орнууд дархлаа сэргээх нэмэлт 3-р тунг хийж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газар ч мөн адил зорилтот бүлгийн иргэдээ 3-р тунд хамруулах Пфайзер вакциныг хангалттай хэмжээнд нөөцөлсөн учраас ард иргэдээ Бүүстер тунд хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа. Бүүстер тунгийн гол зорилго бол хүндрэл, эрсдэлээс сэргийлж, бизнес эрхлэгч, ААН-үүдийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах, цаашлаад ажил, амьдралын хэвийн горимдоо хурдан ороход оршиж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 440 мянга гаруй иргэд буюу 18-аас дээш насны хүн амын 25 орчим хувь нь дархлаа сэргээх нэмэлт ГУРАВДУГААР тунд хамрагдаад байна.
Иймд ард иргэд та бүхнийг эрсдэлээс сэргийлж, энгийн амьдралдаа хурдан эргэн орохын төлөө вакцины 3-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя” гэжээ.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг17 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр19 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа